Хүмүүс: Саманд Жавхлан | Түвшинжаргал Баясгалан | |
Нэгэн цагт хослон дуулж гарч ирсэн ч төдөлгүй уран бүтээлийн хувьд өрх тусгаарласан дуучин С.Жавхлан, Т.Баясгалан хоёрыг хайр сэтгэлийн холбоотой байсан гэдэг яриа оргүй зүйл биш байв.
Т.Баясгалан одоогоос хоёр жилийн өмнө "Жавхаа би хайртай бүхнээ алдсан. Одоо чамайг алдмааргүй байна гээд уйлаад л ирдэг. Даанч би тоодоггүй юм" хэмээн ойр тойрныхондоо ярьдаг байжээ. Гэтэл их сургуулийн нэг ангийнханыхан нь Т.Баясгалан өөрөө л С.Жавхлангийн хойноос гүйгээд байдаг гэж ярьцгаадаг байна. Өнгөрсөн онд л гэхэд Т.Баясгалан "Бас л завгүй" цомог дээр тавигдсан С.Жавхлангийн дүрийг оруулсан дэгдээхэйг машиныхаа суудал дээр оёулж байсан. Тэгвэл С.Жавхлан эхнэр хүүхдээ нууцалж, олонд ил гаргахыг хүсэхгүй байгааг далимдуулан тэрээр "Тэр чинь манай Жавхаагийн хүүхэд биш. Өөрөө надад хэлсэн юм. Манай Жавхаа тийм хүүхэнтэй гэрлэх хүн биш" хэмээн цуу яриа тарааж явна.
www.factnews.mn