Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн гавьяаг хэн үүрчихэв ээ

2018/01/29
Share |
Хүмүүс:
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн гавьяаг хэн үүрчихэв ээ

Нэгэн үйл явдлын үр дүнг өчигдөр /2018.01.28/ Монголчууд тэр дундаа анагаахын чиглэлийнхэн амьсгаа даран хүлээв. Харин магадгүй тэднээс ч анхааралтайгаар, түгшүүртэйгээр хүлээсэн нэг хүн бий. Тэр хүн бол сэтгүүлч Л.Мөнхбаясгалан. Тэрбээр, “Монголд анх удаа элэгний хорт хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байна...” хэмээн фэйсбүүк хуудсаараа мэдэгдсэн байв. Түүний эхлүүлсэн ажил өчигдөр тийнхүү биеллээ олж, анхны эмчлүүлэгч нь түүнд баяр гунигийн аль нэгийг авчрахыг зүрхээ даран байж хүлээсэн нь гарцаагүй...

 Хавдар судлалын үндэсний төвд БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нарын хяналт дор 40 гаруй эмчийн бүрэлдэхүүнтэй баг долоон цагийн турш ажилласны эцэст “хагалгаа амжилттай боллоо...” гэсэн мэдээгээр түүний түгшүүр, айдас нь баяр бахдалын “хашхираан”-аар солигдсон биз ээ. Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн "Сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан монголчууддаа баярлалаа. Нийгмийн хүлээлт, энэ их итгэл, дэмжлэгийг даахын төлөө хичээж ажиллалаа. Одоо л тайвширч байна" хэмээн тэрхүү хүнд хагалгааны дараа ярьжээ. Л.Мөнхбаясгалан ч мөн “одоо л тайвширч” байгаа.

 Энэ бүхнийг нуршихын учир нь “Цензургүй яриа” нэвтрүүлгээр овоглогч тэрбээр энэ нэвтрүүлэгтэйгээ “хамтарч” Монгол хүний эрүүл амьдралын төлөө, элэгний өвчлөлийн эсрэг тэмцсэн билээ. Анх УИХ-ын гишүүдэд захидал илгээснээр тэмцлээ албан эхлүүлж, “Цензургүй яриа” нэвтрүүлгийнхээ зочдыг “Цезургүй яриа-Хавдрын эсрэг” аянд уриалан тэмцлээ үргэлжлүүлсэн юм. Түүнд төрөлхийн дайчин чанарын дээр сэтгүүлчийн эрхэм үүргээ ухамсарлаж, гүйцэтгэж чаддаг сонгомол авьяас бий. Одоогоос хоёрхон жилийн өмнө ...

 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.