Утааны тухай ИЙМ НЭГЭН шүлэг мэндэлжээ

2018/02/05
Share |
Хүмүүс:
Утааны тухай ИЙМ НЭГЭН шүлэг мэндэлжээ

Улаанбаатарын утаа багассангүй. Харин утааны талаар явган шогууд л ихэслээ. Аргалын утаанд өссөн юмсан Улаанбаатарын утаанд хүүр болох нь ээ ч гэх шиг, найз залуу нь цүнхийг нь барьж яваад утаан дунд ороод алга болчихжээ ч гэх шиг. Улаанбаатарын хамаг зовлонг хоёрхон өгүүлбэрт багтаагаад хаячихаж байгаа юм чинь. Шалаар нэг зовлон дундаас инээх шалтгаан босгож чаддаг тулдаа л энэ утаанд амьдраад байх шиг. Мөн ч урлагийн мэдрэмжтэй ард түмэн шүү. Тэгвэл ийм нэгэн шүлэг шинээр мэндэлсэн байна цаана чинь. 

Утаат хотын
Ууртай гишүүн сайн байна уу❗
Гэр хорооллын
Гивлүүртэй сонгогч сайн байна
Намар та манайд ирэхдээ
Надад ганц амласан шүү дээ❗
Галладаг зуухыг цахилгаан болгоод
Гаднах хогийг сард нь ачаад
Бүх айлын янданг лацдаад
Бүгдээрээ нийлж хөгжинө гэчихээд
Хороон даргаас ч санаа зовохгүй
Хошгоруулж хошгоруулж өвөлжин чадлаа❗

Уншаад баймаар таны амлалтууд
Утаагүй болгож чадна гэжээ
Утаагүй болгож чадья гэтэл
Улсын данс улайсан гэжээ❗
Амьдаараа утуулахаас зайлс хийгээд
Алсын хөдөө гарья гэвэл
Цэцэрлгийн хүүхдээ шилжүүлж аваад
Цэнгэг агаарт сууя гэвэл
Ажлын байр тэнд байхгүй
Амьдаараа турж үхэх байлгүй
Үүл газардсан цайдам хөдөөд
Үстэй дээлтэй ч осгох байлгүй❗

Уг нь тэгээд бодоод байхад
Улаанбаатар минь сайхаан
Уулс тийшээ угаар түрсэн
Үүлс дээшээ утаа тулсан
Улсын маань харанхуй хот
Улаанбаатар сайхаан❗
Өдөн дэрнээс
Өглөө өндийж
Өнөөх хөөгөө хэд шүүрдээд
Цоохор тортогоо ч шалавхан гөвж
Цонхны цаанаас баримжаа авчихаад
Харанхуй нь дэндсэн гудамжаар
Халтирч үхмээр замаар
Ажилдаа түгжрэнхэн
Автобусанд чихэлдэнхэн
Амаа боож алхвал
Аяа бас болох биш үү❗

Тэгэвч би❗
Дайн самуунтай сири адил
Дарийн утаат энэ л хотод
Үр хүүхдээ угаартуулж
Үйлээ үзсээр залхаж байна❗
Нүд улайсаар уушиг хордож
Нүүр халтартсаар шүд харлаж
Толгой өвдсөөр дотор муухайрч
Тортог залгисаар өтөлж байна❗
Даанч дэндүү дарга нар минь
Даварсан муу луйварчид минь
Нүдээ нээгээд хараач дээ
Нүүдэггүй утааг ажаач дээ❗

Өгье гэвэл ганцаас гэж
Өвгөдийн мэргэн сургааль бий
Монгол юм бол наад зүрхээ
Монгол юм шиг цохилуулаач дээ
Талсаж идсэн хөрөнгөө зоорио
Там руу та нар зөөхгүйгээс хойш
Аймшигт утааг багасгахад туслан
Алгаа дэлгэж гэгээрээч дээ❗
Гадагшаа гаргаж мөнгө нуухгүй
Ганц ч төгрөг илүү идэхгүй
Урам зоригтой сэтгэе гэвэл
Улаанбаатарт жаргал байна❗

Аяны чинь дөрөөг утаагаар мялаая
Алсын чинь харгуйг угаараар үдье
Баяртай гишүүн минь хариу өгөөрэй
Байнгын минь хаяг Утаанбаатар

 

 

Бэлтгэсэн:А.Уян

Эх сурвалж:/Фэйсбүүкээс/


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Хар Хулгана Бага -Аланбанди аймаар боловсролгүй, ном ойлгодоггүй. Номны өгүүлбэр хэлж байгаад, өөр ю Хар Хулгана Бага -Аланбанди Аймаар боловсролгүй, ном ойлгодоггүй. Номын өгүүлбэр хэлж байгаад, өөр өгүүлбэрнүүдтэй нийлээд, утга нь ойлгогдохгүй юм ярьдаг.
IP:66.181.187.234  2018-02-05 21:38:30
Хар Хулгана Бага -Аланбанди аймаар боловсролгүй, ном ойлгодоггүй. Номны өгүүлбэр хэлж байгаад, өөр ю Хар Хулгана Бага -Аланбанди Аймаар боловсролгүй, ном ойлгодоггүй. Номын өгүүлбэр хэлж байгаад, өөр өгүүлбэрнүүдтэй нийлээд, утга нь ойлгогдохгүй юм ярьдаг.
IP:66.181.187.234  2018-02-05 21:39:47
Хар Хулгана Бага -Аланбанди аймаар боловсролгүй, ном ойлгодоггүй. Номны өгүүлбэр хэлж байгаад, өөр ю Хар Хулгана Бага -Аланбанди Аймаар боловсролгүй, ном ойлгодоггүй. Номын өгүүлбэр хэлж байгаад, өөр өгүүлбэрнүүдтэй нийлээд, утга нь ойлгогдохгүй юм ярьдаг. Номыг үг хэллэг, нэр томъёо ойлгодоггүй. Нэр томъёог нь цээжилчихвэл, утга нь ойлгогдоод амархан болно.
IP:66.181.187.234  2018-02-05 21:41:33
Хар Хулгана Бага -Аланбанди аймаар боловсролгүй, ном ойлгодоггүй. Номны өгүүлбэр хэлж байгаад, өөр ю Хар Хулгана Бага -Аланбанди Аймаар боловсролгүй, ном ойлгодоггүй. Номын өгүүлбэр хэлж байгаад, өөр өгүүлбэрнүүдтэй нийлээд, утга нь ойлгогдохгүй юм ярьдаг. Номыг үг хэллэг, нэр томъёо ойлгодоггүй. Нэр томъёог нь цээжилчихвэл, утга нь ойлгогдоод амархан болно.
IP:66.181.187.234  2018-02-05 21:41:43
rekoloas Купить закладкР¸ гашиш в ЧайковсРºÐ¾Ð¼ Эйф порошок ЗакладкР¸ шишки в Волжске НаркопеР´Ð¸Ñ фенибут ЗакладкР¸ спайса в сургуте Купить закладкР¸ лирика в КремёнкРµ Купить МефедроР½ БагратиР¾Ð½Ð¾Ð²ÑÐº Героин в БабушкиР½Ðµ 24dv biz Малая ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси воронеж почте постоянР½Ð¾Ð³Ð¾ Купить соль в Канске Купить ÑÐ¸Ð³Ð°Ñ€ÐµÑ‚Ñ ‹ Marlboro Filter Plus в Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚ магазинРµ Лирика в Белебее Ð¤ÐµÐ½Ð¸Ð»Ð½Ð¸Ñ ‚ропропе н в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … ЗакладкР¸ в Юхнов-2 Методон в КарачаеР²ÑÐºÐµ ПролечкР° шишек Россыпь в Воронеж-4 5 ЗакладкР¸ MDMA в Апатите Поиск лекарстР² в аптеках Москвы Продажа ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ñ… смесей ЗакладкР¸ омск спайса Кокаин как употребР»ÑÑ‚ÑŒ Как можно сделать мефедроР½ Error seeds отзывы Манага как варить ЛюбителР¸ гашиша Конопля Ñ‚ÐµÑ…Ð½Ð¸Ñ‡ÐµÑ ÐºÐ°Ñ в Украине Ð›ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ð¹ спайс Купить Метод Можга Лирика в ÐšÑ€Ð°ÑÐ½Ð¾Ñ‚Ñ ƒÑ€ÑŒÐ¸Ð½ÑÐºÐµ Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в КраснодР°Ñ€Ðµ Как изготовР¸Ñ‚ÑŒ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин Купить Спиды Выборг Купить закладкР¸ кокаин в Тосно Купить кальян в Пензе Купить Порох ÐÐ¿ÑˆÐµÑ€Ð¾Ð½Ñ Ðº
IP:5.101.221.116  2018-03-24 00:33:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.