Custom Error Message: SELECT * FROM v1_news WHERE  block = 0  ORDER BY  limit 10 
MySQL ErrorNo: 1064
MySQL ErrorMsg: You have an error in your SQL syntax; check the manual that corresponds to your MariaDB server version for the right syntax to use near 'limit 10' at line 1
 
Factnews.mn - “Таеквондогийн улсын аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн”-ий нээлт маргааш болно

“Таеквондогийн улсын аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн”-ий нээлт маргааш болно

2018/02/07
Share |
Хүмүүс:
“Таеквондогийн улсын аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн”-ий нээлт маргааш болно

Монгол Улс, БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн баярын хүрээнд Олон улсын таеквондогийн Монголын холбооноос энэ сарын 7-9-ний өдрүүдэд “Таеквондогийн улсын аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн”-ийг зохион байгуулж байна. Тус тэмцээн нь ирэх тавдугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-ий өмнөх сорил төдийгүй  Монгол Улс, БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн нэрэмжит тэмцээн болж байгаагаараа онцлог юм.

Тэмцээний нээлтийн арга хэмжээ маргааш 13:00 цагт Спортын төв ордны “А” зааланд болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан орон тооны зөвлөх Д.Үүрийнтуяа, БНАСАУ-ын элчин сайд О Сүн Хо, БНАСАУ-ын Монгол Улс дахь намын дарга болон Олон улсын таеквондогийн Монголын холбооны ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон,  албаны бусад төлөөлөгчид оролцох юм байна.

Дашрамд дуулгахад, Олон улсын таеквондогийн холбоо нь дэлхийн 160 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд БНАСАУ-аас үүсэлтэй таеквондогийн спорт өдгөө  хэдийнэ дэлхийн хэмжээний спортын төрөл болжээ. Тэгвэл Олон улсын таеквондогийн Монголын холбооноос ирэх тавдугаар сард эх орондоо зохион байгуулах гэж буй “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-д одоогийн байдлаар 20 гаруй орны тамирчид оролцохоо мэдэгдээд байна. Тэмцээний үеэр БНАСАУ-ын урлаг соёлын өргөн баг бүрэлдэхүүн хүрэлцэн ирж, үзүүлбэрээ толилуулах ажээ.

Ийнхүү сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй таеквондогийн спортоор манай тамирчид тив дэлхийд нэр алдраа дуурсган, олон улсын чанартай томоохон тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулах болсон нь спортод хайртай хэн бүхний талархлыг зүй ёсоор хүлээж байгаа биз ээ.

С.Бамбар



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.