Төв аймагт тарваган тахал гарсан байж болзошгүй

2008/06/17
Share |
Хүмүүс:
Төв аймагт тарваган тахал гарсан байж болзошгүй

Төв аймгийн Баян-өнжүүл сумын Цагаанбулагт зусч байгаа Г.Цогоо энэ сарын 8-нд тарвага агнажээ. Үүнээс долоо хоногийн дараа тэрээр өндөр хэмээр халуурсан байна. 

Улмаар түүний суганых нь булчирхай цочиж, сумынхаа эмнэлэгт ханджээ. Эмч нар түүнийг тарваган тахал туссан хэмээн оношлов. Иймд сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Харин өчигдөр байгалийн гоц халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд очиж, өвчтөнд илэрсэн шинж тэмдгийг эмнэлзүйгээр шинжлэхэд урьдчилсан байдлаар онош үгүйсгэгджээ. Энэ дүнг нягталж дахин лабораторийн шинжилгээ хийснээр эцсийн хариу нь гарах юм байна. Тэгсний дараа хорио цээрийн дэглэмийг шийдэх аж.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.