МУИС-ийн орчин ФЭЙСБҮҮК-ийн хэрэглээг хязгаарлажээ

2018/02/28
Share |
Хүмүүс:
МУИС-ийн орчин ФЭЙСБҮҮК-ийн хэрэглээг хязгаарлажээ

Монгол Улсын Их Сургууль нь бүрэлдэхүүн таван сургууль, орон нутаг дахь харьяаллын хоёр сургууль, үндэсний статустай гурван хүрээлэн, судалгааны бусад нэгжтэй билээ. 

 

Хамгийн сүүлд тус сургуулийн  Эдийн засгийн тэнхим Ази тивд 94-р байрт жагссан тухай мэдээлэл гараад байгаа юм. Тодруулбал, Тилбургээс гаргадаг эдийн засгийн салбараарх их сургуулиудын чансааны жагсаалтын шинэ дугаарт МУИС Ази тивдээ топ 94, дэлхийд 675-д жагссан байна.  Дэлхийд нийтдээ 26 мянга гаруй дээд боловсролын байгууллага бий гэсэн тооцоо байдаг билээ.

Мөн бидний авсан мэдээллээр Монгол Улсын Их сургуулийн орчин олон нийтийн сүлжээ тэр дундаа Фэйсбүүкийн хэрэглээг бууруулах зорилгоор ажлын цагаар Фэйсбүүкийн нэвтрэлтийг хязгаарласан байна. Гэхдээ багш, оюутнууд өөрсдийн хувийн утасны сүлжээгээр Фэйсбүүкт нэвтрэх боломж нь хэвээр байгаа юм. 

Энэ талаар МУИС-ийн холбогдох албан тушаалтнаас тодруулахад “МУИС дотоод SISi маш сайн сүлжээтэй. Үүнээс гадна багш, оюутнуудын хувьд Google Docs гэх мэт ажил хэрэгч сувгийг ашиглах боломж бүрэн нээлттэй. Олон улсын сайн сургуулиудын жишгийг дагаж байна. Үүнд ч олон багш нар талархалтай байна” гэлээ. 

Дэлхий даяар олон нийтийн сүлжээг зохистой хэрэглэдэг болох тал дээр янз бүрийн алхам хийж байна. Монгол Улсын хувьд ч хувийн аж ахуйн нэгжүүд оффисийн орчиндоо зарим олон нийтийн сүлжээг хязгаарлах жишиг байдаг бол МУИС-ийн 2017-2018 хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн энэ жишгийг ийнхүү дагах болжээ. 

 

 
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.