”Говь” компани ноолуур худалдан авахаа зогсоов

2008/06/17
Share |
Хүмүүс:
 ”Говь” компани ноолуур худалдан авахаа зогсоов

"Говь" компани энэ долоо хоногоос эхлэн ноолуур худалдан авахаа зогсоожээ. Холбогдох ажилтных нь яриагаар ноолуурын нөөцөө хангалттай бэлтгэж авсан тул худалдан авалтаа зогсоосон байна. Уг нь тус компани өнгөрсөн долоо хоногт бараан өнгийн ноолуур 29 мянга, цайвар өнгийн ноолуур 27 мянган төгрөгөөр тус бүр үнэлэн худалдаж авч байсан билээ. Одоогоор "Эмээлт" түүхий эдийн зах дээр нэг кг ноолуур чанараасаа хамаарч 25000-26000 төгрөгийн хооронд хэлбэлзэх болжээ.

Гэхдээ ноолуурын ченжүүд кг дээр ажиллаж байгаа нь хөдөөнөөс ажил болж орж ирсэн малчдад бэрхшээл учруулж буй аж. Хөдөөгийн малчид эрхэм нэр дэвшигчдээс ноолуурын асуудлыг хэрхэн зохицуулах тухай асуудаг ч, УИХ-аас нэг тогтоол гарсан гэдгээс цаашхийг хэлж чаддаггүй гэнэ. Энэ тогтоолд ноолуурыг малчдаас хэдээр, хэрхэн авах тухай болон бусад зохицуулалтыг нарийн заагаагүй бололтой. 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.