3 сарын 8-нд Монголын бүх ээжүүдэд хүндэтгэл үзүүлнэ

2018/03/02
Share |
Хүмүүс:
3 сарын 8-нд Монголын бүх ээжүүдэд хүндэтгэл үзүүлнэ

Жил бүрийн 3 сарын 8-ны өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр иргэд маань ээжүүдээ, эмэгтэйчүүдээ баярлуулдаг сайхан уламжлал тогтоод удаж байна. Үүнтэй холбоотойгоор 3 сарын 8-ны өдөр болох урлаг соёлын арга хэмжээнүүд эрэлт ихтэй байдаг билээ. Өнгөрсөн жилийн тус баяраар үе үеийн хитүүдийг багтаасан дандаа мундгуудын тоглолт хэмээн иргэдийн хамгийн их талархлыг хүлээгээд байсан Монгол улсын Ардын жүжигчин, Гавьяатуудын нэгдсэн “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” тоглолт энэ жил дахин тоглогдохоор болжээ. Тус тоглолт нь ижил төрлийн арга хэмжээнүүдтэй харьцуулбал Ирсэн ээж бүрийг улаан хивсний ёслолоор хүндэтгэн угтдаг мөн үе үеийн ардын жүжигчин, гавьяатуудын шилдэг хит дуунууд нь ирсэн ээжүүдийн залуу насны дурсамж, сэтгэлийн утсыг хөндөж чаддаг гэдгээрээ гайхалтай тоглолт болдог. Тэгвэл энэ жил “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” тоглолт өөрийн гэсэн албан ёсны дуутай болжээ. “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” хэмээх энэхүү дууны шүлгийг МУСГЗ Ш.Гүрбазар бичиж, хөгжмийг МУСТА Д.Амгалан бүтээжээ. Дуучин П.Баттүвшин Ж.Үржинханд нар амилуулсан цоо шинэхэн уран бүтээлийг та бүхэндээ хүргэж байна.

Эрхэм та “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” тоглолтоор ээждээ бэлэг барихыг хүсвэл 3 сарын 8-ны өдрийн 15:00 цагт UB Palace-ийн концертын их танхимд болох аж. Дашрамд дурдахад тус тоглолтын тасалбар “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” гэх ил захидал хэлбэртэй хийгдсэн нь маш өвөрмөц болжээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.