АНУ-г Их уналтаас аварсан Шерли Темпл

2018/03/10
Share |
Хүмүүс:
АНУ-г Их уналтаас аварсан Шерли Темпл

Хонхорхой хацар, хэвлүүхэн яриа, буржгар үсээрээ дэлхий нийтийн зүрх сэтгэлийг булааж мөн үүрд хадгалагдан үлдсэн нэгэн бол жүжигчин Шерли Жейн Темпл. Гурван настайгаасаа кино урлагтай өөрийн амьдралаа холбосон тэрээр зургаахан настайдаа Оскарын шагнал хүртэж байсан тэрээр 85 настайдаа таалал төгссөн байдаг. Анх "Фокс" кино компанид харьяалагдаж тус компанийг дампуурлаас гаргаад зогсохгүй АНУ-г Их уналтаас аварсан гэгддэг тэрээр “Сэргэлэн нүдэн”, “Буржгар үст”, “Хөх шувуу”, “Бяцхан Гүнж”, “Бяцхан Хурандаа” зэрэг нийт 14 богино хэмжээний, 43 бүрэн хэмжээний, 25 үлгэрийн кинонд тоглосон байдаг байна. Өсвөр насны үедээ кино урлагт тийм ч амжилттай байгаагүй тэрээр "Фокс" компаниас халагдаж улмаар 17 настайдаа Жек Агар хэмээх царайлаг офицер залуутай гэрлэж, удалгүй Линда, Сьюзан хэмээх хөөрхөн охинтой болжээ. Гэсэн ч Агарын зан авирын доголдлоос болж тэдний хамтын амьдрал дөрвөн жилийн дараа дуусгавар болсон юм. Тэрээр 1950 онд бизнесмен Чарльз Блэктэй гэрлэж, арваад жилийн өмнө түүнийг өөд болох хүртэл хамтдаа аз жаргалтай амьдарсан билээ. Тэд ЧарлиЛори хэмээх хоёр хүүтэй болсон байна. Тэд хамтдаа 55 жилийг үдсэн бөгөөд  "миний амьдралд жүжигчний карьеэрээс гадна хамгийн том амжилт бол миний 55 жилийн гэрлэлт. Нөхөр бид хоёр 55 жил биедээ үнэнч аз жаргалтай амьдарсан" хэмээн хариулсан байдаг ажээ. Тэрээр шоу бизнес эрхлэхийнхээ зэрэгцээ 1968 оноос улс төрд эргэн орж Чехословак, Гана улсуудад АНУ-ийн Элчийн сайдаар олон жил ажиллажээ. Мөн АНУ-ийн НҮБ дэх төлөөлөгчөөр ажиллаж байсан байсан юм. Сурвалжлагч түүнээс  “Та хүүхэд байхдаа кино од болоогүй бол ямар мэргэжилтэй хүн байх байсан бол” гэж асуухад тэрээр “Би Холбооны мөрдөх товчооны ажилтан болох байсан байх. Эсвэл шарвингийн мухлаг ажиллуулдаг хүн. Багаасаа л тэгж мөрөөддөг байсан юм” хэмээсэн байх бөгөөд 2013 оны хоёрдугаар сард Калифорнийн Вудсайд дахь гэртээ нас барсан байна. 

 

Ширли Темпл түүх зурган илэрцүүд

 

Ширли Темпл түүх зурган илэрцүүд

 

Ширли Темпл түүх зурган илэрцүүд

 

Ширли Темпл түүх зурган илэрцүүд

 

Ширли Темпл түүх зурган илэрцүүд

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Маникюр хийхэд, нэг Хумс хатаадаг гэрэл байдаг юм байна. (Nail Dryer, light) Хумс хатаадаг гэрлийг авчихвал, маникюрчидийн буддаг гелэн лаак аваад, тэрүүгээрээ будаад, хумс хатаагчиндаа хатаадаг юм байна. Шигтгээ наадаг цавуу байс байна. Хумс хатаагчиндаа хийхээр хатдаг. Хуванцар хиймэл хумс наадаг цавуу бас байдаг юм байна. Тэр цавуугаар хиймэл хумсаа наагаад, хумс хатаагчиндаа хийж хатаадаг юм байна. Маникюрны дэлгүүрт бүгд байна. Grand plaza-гийн 1 давхар, 3,4 -р хороололд дэлгүүрт байна.
IP:103.229.121.203  2018-03-12 22:24:08
Маникюр хийхэд, нэг Хумс хатаадаг гэрэл байдаг юм байна. (Nail Dryer, light) Хумс хатаадаг гэрлийг авчихвал, маникюрчидийн буддаг гелэн лаак аваад, тэрүүгээрээ будаад, хумс хатаагчиндаа хатаадаг юм байна. Шигтгээ наадаг цавуу байс байна. Хумс хатаагчиндаа хийхээр хатдаг. Хуванцар хиймэл хумс наадаг цавуу бас байдаг юм байна. Тэр цавуугаар хиймэл хумсаа наагаад, хумс хатаагчиндаа хийж хатаадаг юм байна. Маникюрны дэлгүүрт бүгд байна. Grand plaza-гийн 1 давхар, 3,4 -р хороололд дэлгүүрт байна.
IP:103.229.121.203  2018-03-12 22:24:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.