20 жилийн өмнөөс оймсонд дурласан шарк

2018/03/10
Share |
Хүмүүс:
20 жилийн өмнөөс оймсонд дурласан шарк

"Mongol HD" телевизийн бүтээл "Шарк Танк" нэвтрүүлэг нэг хэсэг үзэгчдийн сонирхлыг ихэд татаад амжсан. Тус нэвтрүүлгийн шаркууд дундаас олны, тэр дундаа эмэгтэйчүүдийн анхаарлыг ихэд татаад авсан нэгэн бол  "Хас" банкны захирал Г.Амартүвшин шарк. Түүний өө сэвгүй бөгөөд тун ч загварлаг хувцаслалт, тэр дундаа оймсны сонголт ярианы гол сэдэв болж байв. Б.Ренчин гуайн гуч тэрээр оймсонд дурлах болсон түүхээсээ "Хувцасны тал дээр би бусдын зөвлөгөөг сонсоогүй олон жил болж байна. Энэ нэвтрүүлэгт оролцоход миний оймснууд тэгж их анхаарал татна ч гэж огт санаанд орсонгүй. Би ийм оймснуудад дуртай болсон нь бараг 20 жилийн өмнөх явдал.  2000 онд Лондонд дөнгөж хөрөнгө оруулалтын банканд ажиллахаар орж байлаа. Тухайн үед манай босс жинхэнэ язгууртан англи хүн байсан. Жинхэнэ жентльмэн. Миний хувьд их залуу ч байж, өөрийнхөө боломжоор л хувцасладаг байв. Ажилд ороод зургаа, долоон сар л болж байсан болов уу нэг өдөр манай босс намайг дууддаг юм байна. Тэгсэн “Амараа чи шинээр орсон хүн гэхэд бусдаасаа үнэхээр илүү сайн ажиллаж байна. Гэхдээ чамд нэг л зүйл хэлмээр байна. Чи банкир болсон хүн. Чи өндөр зэрэглэлийн харилцагчидтай харилцдаг хүн ингэж хувцаслаж болохгүй ээ. Энэ миний хувцсыг оёж өгдөг оёдолчны нэрийн хуудас. Чи энэ хүн дээр оч” гэж зөвлөсөн. Тэр  үеэс л хувцас сонгохдоо тодорхой хэмжээнд анхаарч эхэлсэн. Манай боссын хувьд ч бас өөрөө цор ганц давтагдашгүй гэдгээ илэрхийлэх оймснууд өмсдөг байсан. Надад энэ хэв маяг нь ч таалагдсан. Бас өөрийгөө илэрхийлэх бяцхан эрх чөлөө ч юм уу" хэмээн хуваалцжээ. 

 

 

 

Холбоотой Зураг

 

Холбоотой Зураг

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Равдан хаха шарк танк-д дандаа баян олигархуудын хүүхдүүд ороо биздээ
IP:202.179.31.94  2018-03-10 17:59:26
Равданна хаха шарк танк-д дандаа баян олигархуудын хүүхдүүд ороо биздээ
IP:202.179.31.94  2018-03-10 17:59:41
Зочин Аргагүй л элит гаралтай хүн юм байна. Мундаг. Амжилт хүсье
IP:66.181.180.140  2018-03-10 19:48:33
nelly пөөх бямбын ренчин гуайн гуч юм уу даан ч тийм байхааэлит соёл байсан дажгүй залуу надад их таалагдсан манай хүүд бас их таалагдсан оймснууд ч таалагдсан монголд анхдагч нь байж чадсан манайхан нөгөө л костюмны дор өнгө дагуу оймс өмсөх ёстой гэсэн нөгөө явцуу бодолтойгоо байгаашдэ амраад амжилт
IP:202.9.40.106  2018-03-10 19:53:25
Гаваа Ренчин гуайн хүргэн Жагварал дарга, Жагварал даргын хүү, дипломатч Ганнибал гэдэг хүний хүү дээ. Яалт ч үгүй УБ-ын унаган хүүхэд, элит гаралтай хүн.
IP:64.119.20.86  2018-03-10 22:06:21
Гүүү Банкны хүүгээ бууралчихаад элит болдог юмаа.Муу луйварчин түй
IP:202.9.40.95  2018-03-11 00:57:07
irgen.. mash ih taalagddag.sain hunii ur suut guunii unaga gej ogt medeegui.zugeer l busdaaraa arai l uur haragdaad baidag yum.ug hel,uzel bodol,harts, gadaad turh...gaihamshigtai..
IP:122.201.22.177  2018-03-11 09:23:05
zochin Zunii botinkon deer iim zuzaan oims zoximjgvi nileen bargar xaragdaj bna.botinkon deer nimgen tsulgai oims tseberxen xaragddag.
IP:202.179.27.87  2018-03-12 13:07:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.