Уран нугараач Э.Лхагва-Очир: Өглөө босоод гэр бүлийнхэндээ өглөөний цай бэлддэг

2018/03/14
Share |
Хүмүүс:
Уран нугараач Э.Лхагва-Очир: Өглөө босоод гэр бүлийнхэндээ өглөөний цай бэлддэг

Монголдоо цор ганц тууштай уран нугаралтаар хичээллэж дэлхийн тавцанд гараад байгаа эрэгтэй бол Э.Лхагва-Очир. Тэрээр "Нарны цирк"-д тэнцвэрийн үзүүлбэр үзүүлдэг бөгөөд одоогоор сандал дээр тэнцвэрийн үзүүлбэр үзүүлж байгаа гэлээ. Эх орондоо амралтаараа ирээд байгаа тэрээр " Өглөө босоод гэр бүлийнхэндээ өглөөний цай бэлддэг. Эхнэрээ анх хараад итгэл төрж байсан. Энэ эмэгтэй миний эмэгтэй байна, энэ эмэгтэйг би алдаж болохгүй гэсэн сэтгэгдэл төрж байсан. Тэгээд тэр завшааныг алдахыг хүсээгүй" хэмээсэн боол ажил мэргэжлийнхээ тухай "Би Нарны Циркд бол шинэ хүн. Тэнд байгаа хүмүүсийн яриа хандлагыг нь хараад байхад Монголчууд ажилдаа маш сайн байдаг. Дээрээс нь архи дарс, мансууруулах бодис хэрэглэх хэрэглээ бага, ажилдаа хариуцлагатай сайн гэж би сонссон. Бид дандаа цөөхүүлээ очдог. Бид компанидаа бол нэр сайтай байдаг юм байна лээ. Олон талын авьяастай юниверсал байж чаддаг. Монголд циркчдийн зах зээл гадагшаа чиглэчихсэн. Яагаад гэвэл Монголд циркчдийн хувьд зах зээл байхгүй. Тийм болохоор гадагшаа чиглэлтэй байна" хэмээжээ. 

 

Холбоотой Зураг

 

Холбоотой Зураг

 

Уран нугараач Лхагва-Очир зурган илэрцүүд

 

Уран нугараач Лхагва-Очир зурган илэрцүүд

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Azaa Yamar goyo ger bul ve. Ehner huuhed ni hurtel huurhun. Ajild ni amjilt, amidrald ni ulam ikh az jargal husen erooe! Baharhaj bna shuu mongol zaluugaraa!
IP:202.21.109.139  2018-03-14 17:00:36
Зочин Сайхан гэр бүл, мундаг авьяаслаг залуустаа, хөөрхөн хүүхдэд нь аз жаргал, сайн сайхныг хүсье. Гурвуулаа хоорондоо маш адилхан, бас хөөрхөн
IP:66.181.180.140  2018-03-14 23:07:39
Shaaluu Tarzan
IP:174.200.14.181  2018-03-15 11:52:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.