Х.Нямбаатар гишүүн баримт нотолгоог ил болгоно гэв үү?

2018/03/20
Share |
Хүмүүс:
Х.Нямбаатар гишүүн баримт нотолгоог ил болгоно гэв үү?

"УИХ"-ийн гишүүн Х.Нямбаатар "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож олон асуудлын талаар нээлттэй ярилцсан. Нэвтрүүлгийн үеэр шүүгчдийн талаар хэлсэн зүйлс нь олны анхаарлыг ихэд татаад амжсан бөгөөд түүнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шаардлага хүргүүлсэнд тэрээр ийн хариу илгээж нотлох баримт зэргийг олон нийтэд ил болгоно гэдгээ илэрхийлээд авчээ. 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шаардлага хүргүүллээ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байсан ч уг албан бичгийг өнөөдөр буюу 2018 оны 3-р сарын 20-нд хүлээн авч зохих хариуг илгээж байна.

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД

Монгол Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх, нууцад хамаарах аливаа мэдээлэл, бичиг баримттай танилцахдаа нууцын талаархи хууль тогтоомжийг баримтлах, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах ёстой.

 

Миний бие 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр "С1" телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож олон нийтэд мэдээлэл хийсэн үйлдэл нь дээрх ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул ямар нэгэн хэлбэрээр хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байна.

Шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авилга авсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар өгсөн мэдээллийн эх сурвалж, баримт нотолгоог олон нийтэд ил болгож хууль сахиулах байгууллага, авилгатай тэмцэх газар, прокурорт өгч шалгуулах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Х.НЯМБААТАР


Х.Нямбаатар гишүүн УУЧЛАЛТ гуйх ШААРДЛАГАГҮЙ гэж үзэв

 

No automatic alt text available.

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin mundag shu.Ard tumen bid chinii tald!
IP:202.21.106.149  2018-03-20 13:06:02
Зочин УИХ -ын гишүүн бол Ард түмний жинхэнэ төлөөлөгч, дуу хоолой нь байх ёстой. Зөв шүү
IP:66.181.181.188  2018-03-20 23:41:40
zochin Amjilt husii demjij bgaa shuu bid bugd chinii tald
IP:193.49.192.181  2018-03-21 00:56:08
Ард Чи ёстой эр хүн
IP:64.119.26.58  2018-03-21 01:24:28
Дорж Нямбаатар гэж нөхөр хэр зэрэг шударга нөхөр вэ? Танихгүй учраас мэдэхгүй байна. Шоучин биш л байгаасай. Гүндалай, Баасанхүү, Ганбаатар гэх мэт шоучдаас залхаж байна шүү. Үнэн зөвийн төлөө үнэнч, туйлбартай үг хэлдэг нөхөр бол ард түмэн дэмжээд явах хэрэгтэй байна. Хүмүүс үнэндээ залхсан байна. Харж байгаа биздээ. Юу ч болсон шинжгүй ээлжит шоу биз гэсэн байдалтай хүлээн авч байна. Хэрэв 90 оны үед бол бүгд Сүхбаатарын талбайд цугласан байгаа.
IP:66.181.177.180  2018-03-21 09:07:33
059 shudarga zaluu bna amjilt...
IP:103.14.38.130  2018-03-21 09:12:20
cochin er hurga! Bugd l helsen heleegui olon niited todorhoish dee!!!!
IP:99.225.142.163  2018-03-21 10:33:39
ХУДЛАА ШААХГҮЙ ШҮҮ ЭНЭ НӨХӨР ХУДЛАӨ СЕНСААЦАЛЖ ШААГААД БАЙХГҮЙГЭЭР БОДИТ БАРИМТУУДЫГ ГАРГАЖ ТАВИХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭХГҮЙ ЦАГ НЬ БОЛОХООР ДЭЛГЭНЭ УДАХГҮЙ ДЭЛГЭНЭ ЭНЭ ТЭР ГЭЖ ХУДЛАА ШААХГҮЙ ШҮҮ. ҮНЭХЭЭР БАРИМТАА ДЭЛГЭ ТЭГЭЭД ӨӨРӨӨ МАНЛАЙЛААД ЯВ, ҮЗҮҮЛ, МУУ МУУХАЙГ ИЛЧИЛ
IP:27.123.214.107  2018-03-21 11:27:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.