Хон Хэрээдийн Б.Энхбат: Монголын төрд ”Түрүүний бөөс” - нүүд язганаж байна

2018/03/21
Share |
Хүмүүс:
Хон Хэрээдийн Б.Энхбат: Монголын төрд ”Түрүүний бөөс” - нүүд язганаж байна

Хон Хэрээд овогт Б.Энхбат би одоогоос 13-н жилийн өмнө буюу 2005 онд ийм нэгэн ярилцлагыг сонинд өгсөн байна. Та бүхэн уг ярилцлагыг энэ цаг дор дахин нэг үзнэ үү?

МОНГОЛЫН ТОЛГОЙД “ТҮРИЙНИЙ БӨӨС”-НҮҮД ЯЗГАНАЖ БАЙНА. ТЭД 2008 ОНООС ЭХЛЭН ШОРОН, ГЯНДАНДАА ЗАЛАРЦГААХ БОЛНО. ЭНЭ БОЛ НУУЦ БИШ.

( “81-р суваг” сонин. 2005 он. № 45,46-д хэвлэгдсэн. Товчлон оруулав. )

-ТА ЧИНЬ САЯХАН БОЛЖ ӨНГӨРСӨН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР “ХУ” ( МАХН) НАМД БИЕ СЭТГЭЛЭЭРЭЭ ЗҮТГЭСЭН. ГЭТЭЛ САЯ 65-Р ТОЙРГИЙН СОНГУУЛИАР “ХУ” ( МАХН) НАМААС УИХ-Д НЭР ДЭВШСЭН М.ЭНХБОЛД ДАРГЫН ЭСРЭГ ЖИНТЭЙ, ХУРЦ ҮГЭЭ РАДИО ТЕЛЕВИЗЭЭР ХЭЛЭЭД АМЖСАН. УУЛ НЬ ӨӨРӨӨ ИЙМЭРХҮҮ ГООМОЙ ХҮН БИШ ДЭЭ. НЭГ Л УЧИР БАЙНА ДАА. ТИЙМ ҮҮ?

-Намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар “Монгол Ардын Хувьсгалт Нам”-д үйлчилсэн хир нь 65-р тойрогт болсон УИХ-ын нөхөн сонгуулиар яагаад МАХН-аас нэр дэвшсэн М.Энхболдын эсрэг зогсвоо гэж үү? 

-Ингэхэд чи гар, хөлийн зовлон толгойноос хамааралтай байдгийг мэдэх үү? Намайг шалбааг тойроод гарчих гүүр байсаар байтал толгой нь намаг шалбааг дундуур зүтгэвэл хөл л хамгийн хүнд бэрх зовлонг нь эдэлдэг. Даавуу шуувуугаар жийрэглээд барьж болох халуун юмыг толгой нүцгэн улаан гараар бариулах гэж зүтгүүлбэл гар л хамгийн хүнд бэрх зовлонг нь эдэлдэг буй.Тэгэхээр манай ард түмэн Монгол Төр гэдэг юмны гар, хөл болж явдаг. Би ч ялгаагүй тэр ард түмний л нэг хэлтэрхий. Үүгээр би юу хэлэх гээд байна аа гэхээр гар, хөл толгойд үйлчилдэг, гар, хөлгүй толгой ганцаар юу ч хийж бүтээж чадахгүй. Тиймээс би МАХН-аас Монгол Улсын толгой болгох гэж буюу Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаярын төлөө зүтгэсэн. Учир нь Төрийн толгой болох хүмүүсээ зөв сонгон гаргахын төлөө зүтгэнэ гэдэг аль нэг намд нь үйлчилж байгаа хэрэг биш шүү. Харин би сая 65-р тойрогт МАХН-аас М.Энхболд гэдэг хүн гарч ирж анх удаагаа Монгол Улсын УИХ-д орох гэж зүтгэхэд нь түүнийг би УИХ-д бүү орж ирээсэй гэж эсэргүүцсэн минь үнэн. Энэ бол би хувь хүнийхээ хувьд ирээдүйд намайг цаашилбал Монголын ард түмнийг удирдан авч явах хүмүүсийн эгнээнд орж Монгол Улсын Төрд гарч ирэх гэж сонгуульд орж буй олон хүнээс зөв хүнийг нь сонгож оруулан улмаар түүнийгээ дагах гэж оролдож буй хэлбэр маань юм шүү дээ.

-Тэгээд ч сая Улаанбаатар хотод 65-р тойрогт явагдсан Монгол Улсын УИХ-ын нөхөн сонгуулийн үеэр гол хоёр өрсөлдөгч нарын дунд болсон нэгэн явдал надад миний айж болгоомжилж явсан маш аймшигтай нэг зүйлийг ил гарган харуулж, өнөөдөр Монгол Улсын Төрийн толгойд “түрийний бөөс”-үүд авиран гарч ирэн шавж эхэлсэнг сайтар ойлгуулсаан. УИХ-ын 65 дугаар тойрогт өрсөлдсөн хамгийн гол хоёр өрсөлдөгч болох “хужаа цустан” хоёр хүний нэг нь “сонгуулийн ажиллагааны хамгийн эцсийн шат”-нд гэнэт нэрээ татаж өөрийг нь дэмжиж байсан сонгогчдыг нөгөөгөө дэмжих болгон улмаар тэр үлдсэн нөхөр нь өөр ямарч өрсөлдөгчгүй ганцаар тэрхүү сонгуульд тасран гарч Монгол Төрийн өндөр албанд орж ирэх замыг нь засаж өгсөн энэ явдал бол аймшигтай зүйл шүү. Дэлхийн аль ч улсын Төрийн өндөр албанд өрсөлдөх сонгуулийн ажиллагааны түүхэнд гарч байгаагүй муухай үзэгдэл тэр л байлаа. Маш аймшигтай аюултай үзэгдэл. Би энэ үгийг хаа ч хэлнэ.

-ЗАРИМ УЛС ТАНЫГ СОНГУУЛИЙН ҮЕЭР Л УЛС ТӨРЧИД МӨНГӨ ХАЯВАЛ ДУУГАРДАГ. ТЭРНЭЭС БИШ БУСАД ҮЕД ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙ АМИН ХЭРЭГТЭЙ ҮЕД ОГТОНО ЗАЛГИСАН МОГОЙ ШИГ ТАГ ЧИГ БОЛЧИХ ЮМ ГЭЭД ИХ ДУРГҮЙ БАЙНА ЛЭЭ. ЭНЭ ТАЛААР ТА ЯМАР ТАЙЛБАР ӨГӨХСӨН БОЛ?

-Монголчууд “өнгөрсөн борооны араас цув нөмрөв” гэж ярьдаг ард түмэн. Би 1990 оноос хойш Монгол Төрд сонгууль нэрээр халхавчлан буруу хүмүүс олноор сонгогдон гарч ирэх боллоо, эдгээр буруу хүмүүсээс болж Монгол Улсын хувь заяа ирээдүйд ийм болох гээд байна, ийм болно шүү хэмээн анхааруулж, бүр тахиа, годрон шиг хангалттай олон удаа дуугарсан. Би өнгөрсөн 10 гаруй жил ард түмэндээ хандан Монгол Төрд гарч ирсэн олон зальтай луйварчидийн үйлдэх үйлийн балгаар та нарт ийм ийм аюул, сүйрэл айсуй байна сэрэмжлээрэй, тойрч гарахыг хичээгээрэй хэмээн тасралтгүй орилсон. Өнгөрсөн цаг үеүүдэд миний зүгээс ард түмэнд хандан юу юу ярьж, хэлж байсныг өнөөгийн олон улс төрчид, эрдэмтэн судлаачид бэлхнээ гэрчлэнэ. Одоо өнөөдөр та бидний эх орон Монгол Улсын газар нутгийн маань байгаа байдал хүчит үерт автаж, аянга цахилгаанд цохиулан сүйрч байгаа дүр зурагтай, хүмүүс нь айж тэвдэн сандралдаж байгаа зэрлэг амьтад шиг болчхоод байхад би мянга хашиграад яах юм. Аль эртнээс л ард түмээн  та нарын өөрсдийн чинь сонгож дэвшүүлэн Монгол Төрийн жолоог атгуулсан хүмүүс чинь одоо жинхэнэ нүүр царайгаа харуулан эх орныг маань, та нарыг ингэх гээд байна шүү гэж янз бүрээр хэлээд, хашиграад байхад хэн ч тоогоогүй. Одоо ард түмэн өөрсдийн хийсэн алдаатай үйлийнхээ үр нь болсон зовлонгоо үзэж, буруу хүмүүсийг Монгол Төрд оруулах гэж “Монголын үндэсний үзэлтнүүд”-ээсээ зөрж зүтгэснийхээ лай ланчгийг эдэлж байна. Байдал нэгэнт ийм болчхоод байхад олон хүмүүст “үндэсхэрэг үзэл”-тэй тэнэг мангараараа дуудуулж, хараалгаж явдаг би одоо дахиад хашигчаад байвал утгагүй биз дээ. Захын хүн л миний тийм үйлдлийг өөрийг нь тавлаж байна гэсэн санаагаар хүлээж авах бус уу.

-ХЭН НЬ ЯМАР ЗОВЛОНДОО ЖИВЭЭД, ЛАЙ ЛАНЧГАА ЭДЛЭЭД БАЙГАА ЮМ БЭ? БИ ЕРӨӨСӨӨ ОЙЛГОСОНГҮЙ. ЮУ ЮУ ГЭНЭ ЭЭ

-Өнөөдөр Улаанбатар хотоо харахгүй юу? Аль ч гудамжаар нь явсан Хятад ханз үсэгтэй, хятад эзэнтэй дэлгүүр, үйлчилгээний газрууд ярайж байна. Аль ч ресторанд орсон хужаа нар та нарын нүдийг бүлтийлгэж, шүлсийг савируулсан халхын сайхан охидыг өвөр дээрээ суулгачихсан хоорондоо Хятадаар шулганалдаад ярзайтал инээгээд сууж байна ш дээ. Уг нь манай Монгол Улсад аливаа нэгэн улс гүрэн хөгжиж дэвжихэд зайлшгүй хэрэгтэй байдаг “АМИН ГУРВАН ХОЛБООС” болох “ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙ ЭД” нь байна. “ҮЙЛДВЭРИЙН ХЭРЭГСЭЛ” нь байна. “ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН” нь байна. Гэтэл эдгээрийг холбож хөдөлгөөнд оруулдаг Төр нь, Төрийг зөв удирдах Монгол хүмүүс нь алга. Монголчууд бид Монгол Төрөө удирдах хүмүүсээ сонгох сонгуульд өрсөлдөх хүмүүсээс дандаа буруу хүмүүсийг нь сонгож дэвшүүлэн гаргаж ирж байна. Ингэснийхээ балгаар өнөөдөр өөрсдийн эх орондоо Монголчууд бид өнгөтэй өөдтэй газар нутаг, орд уурхай, үйлдвэр завод ер нь юм бүхнээ өөрсдөө эзэмшиж чадахгүй болж харь хүмүүст дээрэмдүүлэн алдаж байна. Энэ бүгд өнөө цагийн Монгол хүмүүс бид зовлонд живж байгааг харуулж байна. Энэ бүхэн Монголчууд бид өөрсдийнхөө арчаагүй байдлын лай ланчигаа эдэлж яваагийн илрэл биш гэж үү?

( Энд хэсэг зүйлийг орхин товчлов.)


-ЯДАХДАА НИЙСЛЭЛИЙН БҮХ ГАЗРЫН ХАЯГИЙГ ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР ХАЯГЖУУЛЧИХ ЮМСАН  ДААНЧ

-Хэ цэс... Улаанбаатар тэр чигээрээ хужаа хороолол болчихсон шүү дээ. Одоо Монгол Улс Хятадын муж болох л үлдлээ. Үүнийг хужаа нартай гүн холбоотой УИХ-ын гишүүд нь гүйцэлдүүлнэ биз. Би нэг зүйлд маш их эмзэглэж байна. МАХН-д цагаан морин жилийн хувьсгалаас хойш “Хятадын эрлийз, хурлийз” нар буюу хужаа цустангууд маш олноор шургалан орох болсон. Сүүл үеэс МАХН-д хужаа цустангууд ноёлох боллоо. Уул нь Коммунист нам гэж зүхээд байгаа МАХН чинь их цэвэр цустай Монгол хүмүүсээс бүрдсэн гишүүдтэй, улс төрийн зөв бодлого барьдаг “үндэсний том нам” байсан юм шүү дээ. Одоо энэ “Монгол Ардын Хувьсгалт Нам”-д шурган орсон хужаа цустангууд “Ардчилсан Нам”-д байгаа хужаа цустангуудтайгаа эвсээд, нэг нэгнээ ил далд дэмжээд Монгол Улсыг хувааж мөлжин идэж эхэллээ. МАХН болон Ардчилсан Намын хоорондын зөвшилцөл гэгч зүйлийн цаана юу болоод байгааг уг нь Монголын ард түмэн харж, мэдэж байгаа. Ард түмэн бол тэнэг биш шүү. Тэд Монгол Төрийн толгойд гарсан хүмүүсийн гутамшигт үйлдлүүд засрах байх гэж л харзнан хүлээж байгаа. Тэгээд болохгүй бол тэвчээр алдарсан ард түмэн босно. Тэр мөчид үндэсний алуурчин ч Төр тэргүүлэхийг үгүйсгэхгүй. Өнөөдөр Монгол Төрийг, Монгол Улсыг ямар ямар хүмүүс, ямар ямар хүмүүсийн, ямар ямар улсын далд бодлогоор ингэж сүйрүүлж байна вэ гэдгийг би нэр устай нь, үйлдэж буй хэрэгтэй нь, учир шалтгаантай нь хэлж өгч чадна. Даанч та нар сонин хэвлэлдээ нийтэлж чадахгүй л дээ. Өнөөдөр “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал” сүйрч буйн нэг тод илрэл бол чиний хэлдэг Монгол газар нутагт энд тэндгүй харь хэлээр бичсэн хаяг, рекламууд олширч буй явдал.

-“ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ГЭСНЭЭС ӨНӨӨ ЦАГТ МОНГОЛ УЛСЫН “ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ”-Д ТӨВ ХАЛХААС НЭГ Ч ХҮН БАЙХГҮЙ БАЙГАА ТУХАЙ ҮНДЭСНИЙ СЭХЭЭТНҮҮД ХҮЧТЭЙ ШҮҮМЖИЛЖ, ИЙМЭРХҮҮ БАЙВАЛ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ХУРДЦАД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХ МАГАДЛАЛТАЙ ГЭХ ЭНЭ ТУХАЙД ЮУ ХЭЛЭХ ВЭ?

 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka ЗакладкР¸ MDMA в Унече ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в УрюпинсРºÐµ ЗакладкР¸ шишки в НоворжеР²Ðµ Купить SKYPE ÐŸÐ¾ÑˆÐµÑ…Ð¾Ð½Ñ ŒÐµ Купить КристалР»Ñ‹ Ð¥Ð°ÑÐ°Ð²ÑŽÑ€Ñ ‚ ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Мышкине Купить JWH НавашинР¾ Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Чермоз ОтветстР²ÐµÐ½Ð½Ð¾ÑÑ‚ÑŒ за марихуаР½Ñƒ Шалфей ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Данкове Купить Марки в ÐŸÐ¾Ñ€Ð¾Ð½Ð°Ð¹Ñ Ðº Купить IKEA Нальчик Купить Кокаин в Орлов Купить Говно Бодайбо Купить Афганка Почеп Pro 24 biz Купить МЁД ГремячиР½ÑÐº Купить мдма москва Faq винт Купить закладкР¸ гашиш в Чадане Ð¡Ð¾Ñ†Ð²ÐµÑ‚Ð¸Ñ  марихуаР½Ñ‹ Купить КристалР» Ð”Ð¼Ð¸Ñ‚Ñ€Ð¾Ð²Ñ Ðº Купить ханка ВсеволоР¶ÑÐº Доб это Купить Кокаин в Ð•Ð³Ð¾Ñ€ÑŒÐµÐ²Ñ ÐºÐµ Купить закладкР¸ шишки ак47 в ÐšÐ¸Ð·Ð¸Ð»ÑŽÑ€Ñ ‚е Купить белый порошок Кубинка Купить фенамин КадникоР² Купить Герман Вязники Стаф в СоветскРµ Купить molly Котово Купить экстази в Полесск Купить Бутик Салаир Купить кодеин Алагир Купить Гера Нытва Купить лучшие Ð¿Ð¾Ð¿Ð¿ÐµÑ€ÑÑ ‹ в КемеровР¾
IP:141.101.132.222  2018-05-12 06:16:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.