Хүмүүс: |
Лос-Анжелесийн цагдаагийн газар Холливудын жүжигчин, найруулагч Стивен Сигал хүн хүчирхийлсэн гэх мэдээллийг шалгаж эхэлжээ. Түүнд хүчирхийлүүлсэн гэх гомдлыг 43 настай жүжигчин Режина Саймонс гаргасан байна. Үүний дараа Голландын модель байсан Фавиола Дадис мөн “Сигал надад бэлгийн дарамт үзүүлсэн” гэж гомдол мэдүүлжээ. Режина Саймонс 1993 онд Сигалын хийсэн “Үхлийн аюулд” киноны олны хэсэгт тоглосныхоо дараа хүчирхийлэлд өртсөн аж. “The Wrap” сонинд бичсэнээр Сигал бүсгүйг гэртээ үдэшлэгт урьсан ч Режинаг очиход тэрбээр ганцаараа байжээ. Тийнхүү Сигал бүсгүйг хүсээгүй байхад нь бэлгийн харьцаанд орж, мөнгө өгөхөөр оролдсон байна. “Би түүний мөнгийг авалгүй гараад гүйсэн. Маш том биетэй түүнийг би хүчрээгүй” гэж Режина Саймонс ярьжээ.
Харин Голландын модель Фавиола Дадисыг Сигал 2002 онд өдөж хоргоожээ. Гэвч Стивен Сигал болон өмгөөлөгч нь хэвлэлийнхэнд ямар ч тайлбар хийхгүй гэсэн байна. Сигалын хүү Кентаро эцэгтэй нь холбогдохыг хүссэн сэтгүүлчдээс зугтжээ.
Сигалын нэр холбогдсон хүчингийн хэрэг өмнө нь хэд хэдэн удаа гарч байжээ. Тухайлбал, Холливудын жүжигчин Порша де Росси, Жулиана Маргулис нар түүний эсрэг гомдол мэдүүлсэн
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу