С.Баярцогтын талаар Швейцарийн холбоо юу гэж хэлэв?

2018/03/22
Share |
Хүмүүс:
С.Баярцогтын талаар Швейцарийн холбоо юу гэж хэлэв?

Өнөөдөр 11цагийн үед "Нэг цонх клуб"-ээс Швейцарийн дээд шүүхээс ирсэн С.Баярцогтын талаарх мэдээллийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тус клубын гишүү Ариунжолоо, Амар нар энэхүү хурал дээр С.Баярцогтын хувийн болон компанийн нэр дээрх гүйлгээ, мөн БХНАУ-ийн иргэн "А"-тай холбогдох хэргийн талаар мэдээлэл өгчээ. Тэдний ярьж буйгаар арван жилийн хугацаанд А болон Баярцогт нарын хооронд их хэмжээний мөнгөний гүйлгээ хийгдсэн байдаг бөгөөд уг мөнгөний гарал үүсэл тодорхойгүй байсан учраас Швейцарийн зүгээс анхааралдаа авч эхэлжээ. Монгол Улсын Засгийн газрын зүгээс "Рио Тинто"-той хийсэн гэрээ ашиггүй болох нь тогтоогдоод байгаа өнөө үед анх тус гэрээг хийж байсан С.Баярцогтын дансанд гэрээ хийхээс өмнө орж ирсэн мөнгө анхаарал татаж үлдэгдэл 10 сая доллар түүний оффшор дансанд ийн үлдээд байгаа гэлээ. Оффшор бүсэд байгаа хөрөнгөнд гүйлгээ хийх үйлчилгээ үзүүлдэг олон компани байдаг бөгөөд С.Баярцогт болон А нарын дансанд байгаа хөрөнгийг царцааж, энэхүү мөнгө  авилга байсан нь тогтоогдвол Швейцарийн хөрөнгө болж үлдэх ажээ. БНХАЦ-ийн иргэн А төрийн хүн байх магадлалтай бөгөөд түүний хувийн дансанд 200 сая доллар эргэлдэж байдаг,уул уурхай, төмрийн хүдэр борлуулдаг нэгэн ажээ. Швейцарийн шүүхээс А-ийн дансан дахь 1,886,156 доллар болон 17мянган долларын үлдэгдлийг царцааж Баярцогтыг авилга өгч авалцсан нь тогтоогдвол тус хөрөнгийг 15жилийн хугацаанд царцаан улмаар Швейцарийн хөрөнгө болгох шийдвэр гаргасан хэмээлээ. БНХАУ-ийн иргэн А-ын зүгээс нийтдээ 45 сая долларын гүйлгээ хийгдснээр 8,2 сая доллар нь Баярцогтод очсон ажээ. 

 

С.баярцогт зурган илэрцүүд

 

Image may contain: 2 people


 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ZOCHIN IIM IH MONGO GANTS GARIIN YSGEER AVCH BGAA YUM CHIN GAIHAMSHIGTAI GEREE BAILGYI YAHAV BAYARTSOGTIIN HYVD,MONGOLCHYYDAD BOL GAMSHIGTAI GEREE
IP:103.229.120.39  2018-03-22 13:35:36
Нямка Xятад бизнесмэн байж дээ хамтрагч нь...
IP:66.181.186.202  2018-03-22 14:14:08
1 eniig buud
IP:183.177.98.238  2018-03-22 15:59:09
иргэн Өөрөө манай нэг нэртэй бизнесмэн гээд байсан Манай гэдэг нь хятадыгаа хэлсэн юм байх даа.
IP:202.70.34.70  2018-03-22 16:22:04
Uran Novshiin hulgaich mongoliin gazar nutgiig zarj idchiheed yaj ingej uuriguu umuurch chafaj bnaa chi uuniihee goriig amsanaa gaigui
IP:91.234.162.101  2018-03-23 02:11:51
Иргэн Наад хүн чинь цэвэр хятад байждээ хайран ч эх орны минь баялаг төрд гарч буй хүмүүсээ удам угсааг сайн судалмаар юм даа
IP:202.179.24.244  2018-03-24 12:58:02
Иргэн Нүгэл чинь нүдээрээ цувнаа
IP:202.179.24.244  2018-03-24 12:59:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.