Гоо үзэсгэлэнгээрээ шуугиулж буй Б.Долгорсүрэн ”Гоо үзэсгэлэн зөвхөн залуу насанд байдаггүй”

2018/03/27
Share |
Хүмүүс:
Гоо үзэсгэлэнгээрээ шуугиулж буй Б.Долгорсүрэн ”Гоо үзэсгэлэн зөвхөн залуу насанд байдаггүй”

Дэлхий дахинаа моделийн шалгуур өөрчлөгдөж хүний анхаарал татахуйц хэн бүхэнд энэхүү салбар нээлттэй болж ирж буй билээ.Тус салбарт плас сайз моделиуд ихээр орж ирэх болсны зэрэгцээ нас тогтсон хүмүүс ч мөн хүч түрэн орж ирж өөрсдийн гоо сайхнаа гайхуулах болсон. Манай улсад ч мөн адил энэ үзэгдэл нэмэгдэж байгаа бөгөөд бидний сайн мэдэх "Мөнхийн залуу" гэх тодотголтой Одгэрэлийг ардаа хаян гарч ирсэн гэхэд хилсдэхгүй нэгэн эмэгтэй олныг ёстой л алмайруулж байгаа ажээ. 60 насны босгыг хэдийнээ давсан Б.Долгорсүрэн сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд үлгэр дуурайлал, шүтээн болоод байгаа гэнэ. Орчуулагч мэргэжилтэй тэрээр бага залуу насандаа гимнастикчин, циркчин, балетчин ч мөн хийж явжээ. Түүний зургийг анх охин нь сошиалд тавьснаар олны анхааралд орсон бөгөөд тэрээр "Гоо сайхан ганцхан залуу насанд байдаггүй юм. Ямар ч насны хүн гоо сайхнаа хадгалаад явж болно. Гоо сайхан гэдэг чинь ганцхан нүүрээ будаад, үсээ янзлаад л, гоё хувцас өмсөөд л болчихдог юм биш ш дээ. Сэтгэл нь сайхан байж байж хүний гоо сайхан гүйцэд бүрддэг байх гэж боддог юм" хэмээжээ. 

 

Image may contain: 1 person, smiling, sitting and indoor

 

Image may contain: 1 person, smiling

 

Image may contain: 2 people, people sitting and people eating

 

Image may contain: 2 people, people smiling, child and indoor

 

Image may contain: 1 person, smiling

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!