Жулиа Робертс: Би толинд харалгүй долоо ч хонож чадна

2018/03/28
Share |
Хүмүүс:
Жулиа Робертс: Би толинд харалгүй долоо ч хонож чадна

"Zindaa-Time Out" булангийнхаа ээлжит дугаарт алдарт жүжигчин Жулиа Робертсын “ELLE” сэтгүүлд өгсөн бичил ярилцлагыг орчуулан хүргэж байна. Өдгөө 50 настай тэрбээр нас болон эмэгтэй хүний гоо сайхан, ертөнцийг үзэх үзлийн талаар ийнхүү ярьжээ.

-Та 50 хүрсэн ч гоо сайхны брэндүүдийн нүүр царай болсоор байна. Юу таныг ийм их эрч хүчтэй болгодог юм бэ?

-Би 50-тай ч моделийн ажил хийж байна гээд бодохоор сайхан байна. Одоо надад урьдынхаасаа ч илүү сайхан байна. “Lancôme”-ын нүүр царай болдог бусад жүжигчид болох Пенелопа Круз, Кэйт Уинслет, Изабелла Роззеллини нартай ойртож танилцаад цагийг сайхан өнгөрүүлдэг. Тэд үнэхээр гайхалтай эмэгтэйчүүд. Бид хамгийн сайхан газруудад очиж, гайхалтай баг хамт олонтой ажиллаж байна. Энэ нь ажил биш баяр болдог доо.

-“Lancôme” брендийнхээ хувьд танд ямар санагддаг вэ?

 -Эртнээс нааш сонгодогт тооцогдож ирсэн энэ брендийн бүтээгдэхүүний баглаа боодол, үнэртний савны таглааны өчүүхэн хэсэг нь ч гайхалтай бодож хийгдсэн байдаг. Би “Vie Est Belle” үнэртний нүүр царай болсныг та мэдэж байгаа байх. Үнэхээр гайхалтай. Эрдэмтэд жүржний үнэр хүний тархинд сайнаар нөлөөлдгийг тогтоосон байдаг. Мэдрэлийн системийг тайвшруулж, аз жаргалын мэдрэмжийг нэмдэг гэдгийг бас хэлэх нь зүйтэй байх.

-Та өөртөө үргэлж итгэлтэй, гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байдаг уу?

-Нас нэмэгдэхийн хэрээр аливааг харах өнцөг өөрчлөгдөж байна. Таалагддаг байсан зүйлс онцгүй санагдах болж, нэг их анзаардаггүй байсан юмаа анзаарах жишээний. Бидний насныхныг үрчлээс зовоодог. Гэхдээ заримдаа үрчлээснээсээ огт санаа зовохоо больчихсон явдаг. Хүмүүс миний гадаад төрхийн талаар юу гэж бодох нь надад чухал биш. Гэр бүлийнхэн болон дотны найзуудынхаа санаа бодлыг л сонсдог. Би өөрийгөө толинд харалгүй долоо хоног ч явж чадна.

-Ажил болон хүүхдүүдээ өсгөхийг хэрхэн зохицуулдаг вэ?

-Бага ажиллахыг хичээдэг. Энэ тал дээр би их азтай. Нөхөр минь (кино зураглаач Дэниэл Модер) их ажилладаг. Би хүүхдүүдтэйгээ түүнийгээ ажлаа хийхийг нь харж, эсвэл гэртээ хүлээх дуртай. Магадгүй хуучинсаг сонсогдож байгаа ч надад бол гэрийн эзэгтэй байх сайхан. Хүүхдүүд болон нөхрийн минь царай гэрэлтэж байх нь надад чухал. Энэ бол миний 50 хүрсэн байх, ажил хийдэг байх эсэхээс хамаагүй илүү зүйл.

-Өнгөрсөн жил “People” сэтгүүл таныг дэлхийн хамгийн сайхан эмэгтэйгээр нэрлэсэн...

-Би үүнд онгирч бардамнаагүй. Миний мэдэх өөр сайхан эмэгтэйчүүд бий. Жишээ нь Пенелопа Круз. Тэр өдөр, шөнийн алинд нь ч төгс байдаг гэдгийг би дотносоод мэдсэн.

джулия робертс и дэнни модер

-Та ээжийнхээ өгдөг байсан гоо сайхны зөвлөгөөг дагадаг гэж байсан...

-Даруухан будалт хий гэж ээж хэлдэг байсан. Харин эмээ маань бүр буддаггүй байлаа. Иймээс би орой нүүрээ угаагаад өдөр будсан байсан төрхнөөсөө нэг их өөрчлөгдөхгүйг хичээж явна.

-“Гайхамшиг” гэх шинэ кино тань нүүргүй хүүхдийн тухай бүтээл. Тэрбээр амьдралд сайхан царай төрх чухал биш гэдгийг баталдаг ч нүүргүйгээсээ болж хүнд бэрхийг даван туулдаг. Таныг энэ зохиолын юу нь хамгийн ихээр татав?

-Энэ ер бусын гунигт түүх бүхэлдээ намайг татсан. Надад насанд хүрсэн эмэгтэй болох надад амьдралын утга учрыг, энгийн үнэнийг, өдөр бүр хүн бусдын төлөө хийж болох сайн сайхан зүйлийг ойлгуулсан. Кинонд хүмүүс хүүгийн сонин төрхөнд бус түүний бусдад хандах хандлага, шударга байдалд нь анхаарлаа хандуулж байгааг та харсан байх. Энэ нь л түүнийг бусдын нүдэнд сайхан харагдуулж байгаа юм.

-Таны гоо сайхныхаа төлөө байнга хийдэг зүйлүүд юу вэ?

-Шүдээ угаах орох уу? Өдөр бүр би зовхиндоо тос түрхэж, нарны хамгаалалттай тос хэрэглэдэг.

-Муу гэдгийг нь мэдсээр байж идэх дуртай хоол байдаг уу?

-Салат, помидортой чизбургер. Гэхдээ сонгино, давсалсан өргөст хэмхгүйг нь иддэг.

-Хэзээ нэгэн цагт авч байсан хамгийн том бэлэг тань юу вэ?

-Хэйзел, Финн, Хэнри гурав. Хүүхдүүд минь.

-Тархиа амраах хамгийн шилдэг аргаасаа хуваалцаач?

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.