НОЦТОЙ БАРИМТ №2: С.Зоригийн хэргийн жинхэнэ захиалагч одоо ч төрийн өндөр дээд албанд байгаа гэж ТЕГ-аас тайлбарлажээ

2018/04/03
Share |
Хүмүүс:
НОЦТОЙ БАРИМТ №2: С.Зоригийн хэргийн жинхэнэ захиалагч одоо ч төрийн өндөр дээд албанд байгаа гэж ТЕГ-аас тайлбарлажээ

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар олон улсын парламентын холбооноос гаргасан дүгнэлт нь тун ноцтой баримтуудыг дотроо агуулжээ. Тиймд С.Зоригийн хэргийг шийдвэрлэсэн үйл ажиллагаа, баримтуудаас хамгийн анхаарал татах дүн шинжилгээ, эргэлзээ сэлтийг цувралаар уншигчдадаа задлан хүргэж байгаа билээ.

Тус аллагын хэрэгт буруутай нь тогтоогдож, ял эдэлж буй гурван яллагдагч нь хилс хэрэг хүлээсэн гэх ноцтой дүгнэлтийг өмнө нь задлан хүргэсэн. Тэгвэл энэ удаа С.Зоригийн аллагын жинхэнэ захиалагч хэн бэ? Түүнийг илрүүлэх найдвар үнэхээр бий юу, хууль тагнуулын байгууллага энэ тал дээр ямар хүчин чармайлт гаргаж байгаа вэ зэрэг асуултад хариулт өгөх олон улсын байгууллагын дүгнэлтээс танилцуулж байна.

 

Захиалагчийг илрүүлэх мөрдөн шалгах ажиллагаа

 

Хэргийн мөрдөн шалгасан үйл явцаас захиалагчийг илрүүлэх сонирхол тун эргэлзээтэй байгааг олон улсын парламентын холбоо онцолжээ. Тэд чухам ямар үндэслэлээр ингэж дүгнэсэн бэ?

Юун түрүүнд С.Зоригийн аллагын хэргийг ял шийтгүүлээд байгаа гүйцэтгэгчид болон мөрдөн шалгагдаж буй зохион байгуулагч, захиалагч гэсэн хоёр хэсэг эрүүгийн хэрэгт хуваасан нь анхаарал татжээ. Нэг л захиалагчтай, түүний дагуух гүйцэтгэлтэй хэрэг байтал ингэж салгасан нь захиалагчийг нуун дарагдуулах гэсэн, холбоо хамаарал уялдааг саармагжуулах гэсэн ноцтой үйлдэл байж болох талтай аж.

 

Түүнчлэн Улсын Ерөнхий прокурорын орлогчийн удирдаж байсан хэргийг мөрдөх хамтарсан ажлын хэсгийг татан буулгасан. Одоо явуулж буй захиалагчийг мөрдөн шалгах ажиллагааг Тагнуулын ерөнхий газар дангаараа хариуцаж, бүхэлд нь нууцад авсан гэдгийг ч дурьджээ.

Тагнуулын Ерөнхий Газрын дарга зэрэг хэд хэдэн албан тушаалтнууд энэхүү хэрэгт засгийн эрхэнд одоо ч байсаар буй өндөр дээд түвшний улстөрчдийн оролцоо байх магадлалтай гэж үзсэн учир мөрдөн шалгах ажиллагааг нууцлах шаардлагатай хэмээн тайлбарласан гэнэ.

Захиалагчийг мөрдөн шалгах энэхүү ажиллагаа ямар нэгэн үр дүнд хүрнэ гэсэн итгэл бага байгаа гэдгээ олон улсын төлөөлөгчид илэрхийлсэн байдаг. Олон тооны хүмүүс Тагнуулын ерөнхий газар аллагыг илрүүлж, захиалагчид хуулийн хариуцлага хүлээлгэхийн оронд үнэнийг нуун дарагдуулан, гэмт хэрэгт оролцсон гэж үзэж байгаагаа тэд шууд хэлжээ.

Жинхэнэ хэрэгтнийг олох сонирхол

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jnzvqjn 6tOhOjbkaksqukblsf, [url=http://fdmfvxdtyjmv.com/] fdmfvxdtyjmv[/url], [link=http://kbizxigitjqb.com/ ]kbizxigitjqb[/link], http://egmqitxppumf.com/
IP:31.184.238.145  2019-01-16 18:39:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.