Хүмүүс: |
Дэлхийн хэмжээнд номер нэг шоу хэмээгдээд байгаа "THE VOICE" шоуны Монгол дахь хувилбар үзэгчдэд хүрээд багагүй хугацааг үдээд буй. Тус шоунд хэнд ч танигдаагүй зөвхөн өөртөө л дуулдаг байсан шижир авьяастнуудаас өгсүүлээд мэргэжлийн дуучид хүртэл хүч сориод байгаа. Шоуны явцад үзэгчдийг өөртөө татаж чамгүй олон фентэй болоод авсан нэгэн бол оролцогч Энгүүн. Дөрвөн шүүгчийг эргүүлээд авсан түүнийг Ука шүүгчийг сонгоход шүүмжлэх хүмүүс олон байсан ч Ука шүүгч түүнийг 2-р шатанд авч үлдэн хариу барьсан. Оролцогч Энгүүн энэ тухай "Д.Уламбаяр шүүгч бол миний суудлыг нь эргүүлэхийг хамгийн их хүсч байсан хүн. Миний бодлоор яг энэ цаг үед Монголын орчин үеийн дуу хөгжмийн салбарт Ука шүүгч шиг хөдөлмөрч, дайчин, шаргуу хүн байхгүй. Дээрээс нь би түүнийг тайзан дээр үнэхээр гал цогтой, бадрангуй эмэгтэй гэж харсан учраас түүнээс суралцъя гэж бодож сонголтоо хийсэн. Өөрийнхөө хувьд зөв сонголт хийсэн гэж бодож байна" хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn