”МҮБХ”-ны Ерөнхийлөгч Гацууртын Чинбат гэв үү?

2018/04/05
Share |
Хүмүүс:
”МҮБХ”-ны Ерөнхийлөгч Гацууртын Чинбат гэв үү?

Монгол түмний хийморь  морь, бөх л гэдэгсэн. Морио уралдуулж, бөхөө  барилдуулж чадахаа болих нь. “Дүнжингарав-2018” уралдааны үеэр соёолон насны морьдыг шөнө уралдуулж хэдэн ч хүүхдийг гэмтээж, бэртээсэн билээ.  Яг ийм цаг дор МҮБХ-ныхон хуралдаж өдгөөгийн Бөхийн өргөөг босгосон Р.Нямдорж, Д.Данзан нар халаагаа  өгсөн. Ер нь, монгол хүний муухай зан байдаг. Нүцгэн хүүхнээс монгол бөх үнэгүй байна гэсэн 1990-ээд оны үед л Р.Нямдорж нар ард түмнээсээ хандив гуйж, чадах, ядахаараа зүтгээд өнөөгийн Монголын Бөхийн өргөөг босгосон юм. Төрөөс гуйгаагүй юм шүү. Бэлэн юм руу дайрдаг муу зан бидэнд бий. Монгол бөхийн өргөөг мөнгө болгож хараад удсан хэсэг бүлэг хүмүүс бөхчүүд дунд байгаа нь нууц биш. Одоо бүр ил цагаандаа гарчээ. МҮБХ албан ёсоор хуралдаж дархан аварга Б.Бат-Эрдэнээр удирдуулахаар болсон.

 

No automatic alt text available.


Гэтэл Л.Чинбат тэргүүлдэг гэнэ. Түүнийг газар тариалан мэдэхээс Монгол бөхөд элэгтэйг нь ард түмэн мэдэх болов уу. Шадар түшээгээр нь Үржингийн Хүрэлбаатар сууж. Тэрбээр, “Л.Чинбат бол МҮБХ-ны албан ёсны тэргүүн” гэж  ичихгүйгээр мэдэгдэж, Л.Чинбат нь “Надад МҮБХ-ны тэргүүний тамгыг аваад ирвэл Их эеийг нь хуралдуулж болох л юм” гэж бүр дүрдээ орсон байх юм. Үржингийн Хүрэлбаатар гэж нэг нөхөр бий. Болор цомд шүүгчээр сууж л байдаг, Мисс шалгаруулах тэмцээнийг шүүж л байдаг, Морин хуур наадмыг дэнсэлж л  суудаг. Түүнд оролцдоггүй зүйл гэж байхгүй. Бас суудалгүй Төрийн бус байгууллага гэж үгүй. Тийм нэг сэтэрт дуртай, хязгааргүй шуналтай хүн шиг билээ.

 

Image may contain: 1 person, text

 

Монголын үндэсний бөх шүлэг бичдэг, сургууль дампууруулдаг Ү.Хүрэлбаатарт юуны хамаа. Хүн өөрийгөө голдоггүй гэдэг л  энэ. Тиймээс өөрийгөө МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн дарга хэмээн ичих ч үгүй нэрлээд, сонин хэвлэлд ярилцлага өгөөд явж байх.ОӨУБЕГ-аас Л.Чинбат ганцхан өдрийн дотор МҮБХ-ны тэргүүн гэсэн тусгай зөвшөөрлийг авсан байх юм.  Тэр нь 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр. Ямар ч их мөнгөтэй юм бэ. Л.Чинбат төмсөө тариад, Үржингийн Хүрэлбаатар дууны шүлгээ бичээд явж байвал таарна гэж зэвүүрхэх бөх цөөнгүй байна. Тэр хоёрт  МҮБХ юуны хамаатай.

 

No automatic alt text available.

 

Зүгээр л бөхийн өргөөг мөнгө олох арга хэрэгсэл гэж хараад байгаа болохоос биш Монгол бөхийн хөгжлийн төлөө юу хийх юм бол. Тэдэнд мөрийн хөтөлбөр, төсөл байна уу. Л.Чинбат Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хувийнхаа хөрөнгө оруулалтаар хүүхдийн тоглоомын талбай байгуулаад өгье гэж хотын даргад хандаж цахимаар баахан шоудсан юм даг. Энэ саналынх нь мөрөөр асууж сураглахад хотын дарга байтугай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагад энэ тухайгаа албан бичгээр хандаагүй байсан. Зүгээр л шоу. Би ийм сайхан ажил хийх гэсэн чинь энэ нөхөд зөвшөөрсөнгүй гэсэн заль. Үндэсний бөхийн холбоог эд нар авч явж чадах уу. Хууль, шүүхийн байгууллагыг  “аргалаад” шийдвэр гаргуулдаг юм байж. Ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй. МҮБХ-ны хаалга үүдийг нүдэж, балбаж яаж увайгүйтлээ.  Цаана нь Л.Чинбат, Ү. Хүрэлбаатар нар л байж шүү дээ. Энэ бүхэн нь гуравдугаар сарын 22-ны өдөр болсон үйл явдал.

 

No automatic alt text available.


Ард түмэн ч,  бөхчүүд ч эл үйлдлийг таатай хүлээж аваагүй байх. Улсын Гарьд Н.Ганбаатар “Аавын минь бие тааруухан байхад та нар хүч түрлээ” гэж бухимдсан, МҮБХ-ны дэд тэргүүн асан Д.Данзан “Та бүхэн Даваа гарагт бичгээ аваад ирнэ үү” гэж учирласан. Тэд ойлгохыг хүлээн авахыг хүсээгүй. Ёс журамтай зүйл тэр л дэг жаягаараа явах учиртай. Л.Чинбат, Ү.Хүрэлбаатар хоёрын шунал тээсэн хүслээр ч болдог юм биш. Хэрэв энэ хоёр хүн МҮБХ-г тэргүүлнэ гэвэл Монгол бөхийн, үзэгч түмний хийморь лүндаа гундах байх даа. Л.Чинбат, Ү.Хүрэлбаатар нар МҮБХ-г тэргүүлэхийн тулд амиа өгөхөөс ч буцахааргүй болжээ.  МҮБХ-ны шинэ удирдлага дархан аварга Б.Бат-Эрдэнэ ч бас шударгаар тэргүүн болсон гэхэд хэцүү. Түүнийг  Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн голдуу бөхчүүдийг хайрцагласан гэдэг. Улсын заан Магалжавт МҮБХ-ны дэд тэргүүнийг амалж, дагаварт нь Цэцдийн зөвлөлд хүссэнээрээ хүмүүээсээ оруул гэж хэлсэн тухай яриа гарсан. Энэ бүхнээс харахад МҮБХ-ны жинхэнэ тэргүүн нь хэн юм бэ гэсэн эргэлзээ ард түмний дунд үлдлээ.

 

No automatic alt text available.

 

No automatic alt text available.

 

 

 

 

 

 


А.Эрдэнэ 

Эх сурвалж : Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hhhh Бөх биш бөхийн холбооноос зүгээр л зайлах хэрэгтэй.
IP:64.119.18.98  2018-04-05 18:12:50
Зочин Чинбат гэдэг хүн бөхийн өргөөнд ганц удаа орж бөх үзсэн юм болов уу . Үгүй гэж бодож бна. Зүгээр л Хүрэлбаатар энэ хоёрын шунал
IP:202.21.106.159  2018-04-05 18:39:48
zorigoo Chinbat buhiin holboog awbal buhiin shagnal dai ihsej ulam sonirholtoi boloh bus uu?
IP:203.91.115.37  2018-04-05 18:53:18
Зочин Энэ нарийндаа хатсан нөхөр чадах уу кккк
IP:103.212.119.10  2018-04-05 18:54:26
Энх Наад балгасанд чин шунаад бх юм байхгүй монгол бөхд шинчлэл хэрэгтэй өргөөнд н засвар хэрэгтэй баагий аврага карманаасаа сохор зоосч гаргахгүй харин чинбат гуагаар өөд н татуулаад шинэчлэлээ хийлгээд бүх бөхчууд оролцоод монгол бөхөө хөгжүүлэд явах хэрэгтэй
IP:202.9.40.99  2018-04-05 19:00:53
Чинбатаа Чинбат асар шуналтай хүн юмдаа
IP:122.201.31.25  2018-04-05 20:12:15
Чинбатаа Чинбат асар шуналтай хүн юмдаа
IP:122.201.31.25  2018-04-05 20:12:33
Шунал Буяндаа буүар хийж байна даа. Энэ хүн чинь надад бөхийн холбоо хэрэггүй гээд байсан санагдах юм. Хүний шунал аа гэж хайран сайхан нэр хүнд
IP:66.181.161.103  2018-04-05 20:14:53
jyf buhiin urguug avna gej yugaa soliorood bgam be ? b
IP:66.181.180.153  2018-04-05 22:03:03
зочин Хүрэлбаатар нь Чинбатдаа бөхийн өргөөг гардуулж өгөөд байгаамуу , нэр төртэй зөв өтлөөсэй энэ өвгөд
IP:103.26.194.150  2018-04-05 22:09:55
Zochin Bolj dee. L.Chinbat yadaj l buhiin urguug hun orood tuhtai suugaaad yum uzeheer bolgochih bailgui dee... Odoo ta nar har daa... Buh uni, hana, toono, tavilga ni evderch hemherchihsen hugshin ailyn ger shig... End sanal setgegdlee bichij bui bidnii heniig ni ch Nyamdorj, Danzan, Chinbat, Hurelbaatar hemeeh Govi-Altai, Hovdynhan tanihgui l baih daa... Suugui unee suj gegcheer tednii tuluu bid taltsahyn hereg yu bil ee???!!!.......
IP:103.229.122.158  2018-04-05 23:52:36
Зочин Р. Нямдоржийн хөлсний бичээч үү. Нямдорж өөрөө ч ах дүү нар нь ч удам муутай хогийг шуналтай гарууд даа. Замын үүдийн рэкэтчин бурмаа төрсөн дүү нь юм ш дээ.
IP:202.9.41.199  2018-04-05 23:58:02
Даваанаа Хүрэлбаатар ”Улаанбаатарын мэдээ” сониноо л гаргаад явж байсан бол дээр байсан юм доо. Одоо нэг чадах юм гэж байхгүй, оролцохгүй юм гэж байхгүй нэг л тийм яс горьдсон банхар нохой шиг л амьтан болж дээ зайлуул. Уг нь цагтаа цалгиж цалингаа буухаар наргиж хотын захиргаа хавиар эргэлдсэн, хувийн дээд сургуультай бол сургуультай, юм юмтай л хүн байсан даа. Даанч мэдэхгүй чадахгүЙ юмаар оролдвол ”хоёр туулай хөөгөөд хоосон хоцорсон анчны үлгэрээр ороод дуусдаг л юмсанж
IP:112.72.14.91  2018-04-06 09:28:06
иргэн хүрэлбаатар гэдэг шуналын хар тулам. хүний сургалтын төв дээрэмдэнэ, хүний сонин луйвардана, одоо бөхийн өргөө... энэ хүний шунал оролцохгүй газар гэж үгүй болжээ. нүгэл нь нүдээрээ гарах байлгүй дээ. чинбатыг овоо тулхтай эр юм болуу гэж бодсон биш байжээ. мөнгөнд дуртай хүн юм бна.
IP:49.0.140.31  2018-04-06 16:14:25
зочин Чинбат гэж энэ нөхөр эсгий хийх газар нохойн гөлөг хэрэгүй зайл чамгүй бөх болно.
IP:49.0.218.58  2018-07-06 12:20:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.