Тоглолт хийхийг хориглосон гэх Монгол бөхийн өргөөнд хүн нас барсан уу

2018/04/11
Share |
Хүмүүс:
Тоглолт хийхийг хориглосон гэх Монгол бөхийн өргөөнд хүн нас барсан уу

Аль хэдэн жилийн өмнөөс эхлээд л сандал суудлын төлөөх тэмцэл, эрх мэдэлд шунасан ашиг сонирхлын хэрүүл маргаанаар олны анхаарлыг татаж ирсэн Монгол бөхийн өргөөнд хүн нас барлаа гэх мэдээлэл олныг цочирдуулаад байна. Үндсэндээ хоёр хуваагдаад байгаа Монголын үндэсний бөхийн холбоо болон Монгол бөхийн өргөөг тойрсон дуулиан ингээд ч нэг зогсохгүй нь бололтой. Нэг хэсэг нь Монгол үндэсний бөхөө дээдэлж, холбооныхоо үйл ажиллагааг хэвээр нь авч үлдэх гэсэн санаа зорилготой байгаа бол, нөгөө хэсэг нь тус холбооны нэрээр далимдуулан Монгол бөхийн өргөөг хувьчилж авахыг улайрсан тэмцэл хэмээн хэвлэлийнхэн тэднийг дүгнэж буй. Энэ асуудал нь намжаагүй байхад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Монгол бөхийн өргөөг урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулахад зориулалтын бус газар хэмээн дүгнэж, ямар нэг тоглолт хийхийг хориглосон албан бичиг хүргүүлсэн талаар мэдээлж байсан. Гэсэн хэдий ч, үйл ажиллагаа нь урьдын адил үргэлжилж байсан төдийгүй өчигдөр зохион байгуулагдсан “Дуулах өдөр дуун цэнгүүн” тоглолтын үеэр нэг хүн нас барсан гэх таагүй мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэллээ. Уг асуудлын хүрээнд холбогдох байгууллагуудаас нь шалгалт хийж байгаа бөгөөд энэ тоглолтын үеэр тамга тэмдгээ булаацалдан албан бусаар хуралдаж суусан Монголын үндэсний холбооны удирдлагууд олны хэл амнаас зайлсхийж яваа сурагтай. Хэвлэлд мэдээлж буйгаар бол, “Дуулах өдөр дуун цэнгүүн” тоглолтыг үзэхээр очсон 60 гаруй насны эмэгтэй ухаан алдан унаж, улмаар таалал төгссөн гэх мэдээллийг өгч байгаа юм. Нийслэлийн цагдаагийн ерөнхий газраас уг мэдээллийг тодруулаад албан ёсоор хариулт өгнө гэдгээ дуулгажээ.

 

Бөхийн өргөө зурган илэрцүүд

 


 

 

С.Бамбар



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Үзэгч Энд тоглолт хийхийг хориглох нь маш зөв шийдвэр. Олон жилийн өмнө нэг удаа тоглолт үзээд үнэхээр дур гутаад ахиж тоглолт үзэхээ байсан. Хөгжим, дуучны хоолойн дуугаралт гэж авах юм байхгүй, суудал, үзвэрийн орчин үнэхээр муу. Урлагийг гутааж, уран бүтээлчдийг доромжилсон газар. Арга ч үгүй биз, анхнаасаа урлагийн тоглолт зохион байгуулахаар баригдаагүй юм чинь. Зориулалтаар нь ашиглах нь л зөв.
IP:66.181.183.49  2018-04-12 08:11:20
jaoiopmser Купить План Уржум ПоложитРµÐ»ÑŒÐ½Ñ‹Ð¹ результР°Ñ‚ в моче Купить закладкР¸ экстази в Облучье Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в МихайлоР²ÑÐºÐµ Купи клад в обход блокироР²ÐºÐ¸ Купить трамадоР» в НовосокР¾Ð»ÑŒÐ½Ð¸ÐºÐ¸ Как зайти на silkroad Купить Гарик Неман Купить закладкР¸ экстази в Пскове Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в АндреапР¾Ð»Ðµ купить БеленькР¸Ð¹ СалехарР´ купить Второй Сычёвка Купить ТрамадоР» СковороР´Ð¸Ð½Ð¾ ЗакладкР¸ спайс таганроР³ Купить МЕФ Луга Купить Хэш ЗаречныР¹ Купить закладкР¸ гашиш в Шацке Купить закладкР¸ бошки в ЗаводоуРºÐ¾Ð²ÑÐºÐµ Миксы закладкР¸ ЗакладкР¸ MDMA в Усть-кут
IP:95.85.68.96  2018-04-20 18:48:24
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.