Хүмүүс: |
Өчигдөр орой "The Voice Of Mongolia" шоуны хоёрдугаар шатны шалгаруулалтын сүүлийн хэсэг үзэгчдэд хүрсэн. Тус шоунд чамгүй шүүмжлэл хүртээд байгаа шүүгчдийн нэг бол дуучин Болд. Үзэгчдийн төсөөлж байснаас тэс өөр сонголтыг хийж чамгүй бухимдуулаад авсан тэрээр өчигдөр оройны хамгийн муу сонголттой шүүгчээр шалгараад авав бололтой. "Сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн шүүмээр юм" хэмээн шүүмжлүүлээд авсан тэрээр энэ удаад хэнээс ч уучлалт гуйсангүй, нам гүм байсныг бодоход үзэгчдийн сөрөг сэтгэгдлээс айсных уу? эсвэл сонголтондоо зуун хувь үнэнч байхаар шийдсэнийх үү? ямартай ч өчигдрийг нам, гүм чимээ аниргүй өнгөрөөв бололтой. Оролцогч Ганбилэгийг хассанд бухимдсан үзэгчид цахим ертөнцийг ёстой л донсолгоод авсан бөгөөд түүнийг эргүүлэн авчрахыг хүртэл шаардаад амжив.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn