Хүмүүс: |
"Оддын Академи" шоу нэвтрүүлгийн эхний улирлын дугаараас төрөн гарсан "The Wasabies" хамтлаг хамгийн анхны уран бүтээлээ үзэгчдэд хүргээд удаагүй байгаа билээ. Тус клипийг үзсэн үзэгчид дэлхий дахиныг байлдан дагуулаад буй K-Pop хамтлагуудыг дуурайсан гэх хэл аманд өртөөд буй. Харин тэд энэ талаар өөрсдийн тайлбарыг хийжээ. Хамтлагийн ахлагч Буяка "Манай дууны үг аяыг Наранзун продюсер маань бичсэн байгаа. Ямар нэгэн хулгайн дуу бол биш. Өнгөлөг клип Монголд бас тийм их байдаггүй болохоор өнгөлөг л гэвэл Солонгос ч юм уу "K-Pop"-ийг дуурайсан гэсэн ойлголт Монголчуудын сэтгэхүйд яг суучихсан байдаг юм шиг байна лээ, ерөнхийдөө бид бас тэгж ойлгосон. Гэхдээ эерэг коммэнт 70 хувьтай байхад сөрөг нь 30 хувь ч юм уу явж байгаа. Бид нарын үзэл бодол гэх юм бол бид нар ямар зүйл дуурайгаагүй, шинэ зүйл гаргаж ирэхийг хичээж яваа охидууд" хэмээжээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn