Хүмүүс: |
"The Voice Of Mongolia" шоуны "Халз тулаан"-ы сүүлийн дугаар өчигдөр үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус дугаарт шүүгч Болд тун ч тааруу сонголт хийлээ хэмээн шүүмжлүүлээд авсан бөгөөд ийнхүү шүүмжлүүлэх болсон шалтгааны эзэд өөр өөрсдийн сэтгэгдлээ илэрхийлжээ. Оролцогч Ганбилэг "Энэ тэмцээнд цаашаа явах зам минь төгссөн ч урлаг хөөх зам минь зогсохгүй. Дэмжиж урам хайрласан бүх хүнд баярлалаа. Манай Бямбахишиг маань маш мундаг охин, сайн дуулдаг болохоор би бас хичээж сайн дуулсан гэж боддог шүүү" хэмээсэн бол оролцогч Бямбахишиг "Бурхан минь энэ дугаарыг битгий гараасай гэж зөндөө их хүссэн. Миний хувьд найз минь ээ чи ялагч шүү. Өөр юу ч хэлж чадахгүй нь ээ. Найздаа хайртай шүү" хэмээжээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn