Р.Эмүжин: Бөхийн өргөө чинь Берлиний хана юм уу, хаашаа юм?

2018/04/17
Share |
Хүмүүс:
Р.Эмүжин: Бөхийн өргөө чинь Берлиний хана юм уу, хаашаа юм?

Яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин нийгэмд болж буй асуудлууд дээр өөрийн үзэл бодол, санал, шүүмжийг илэрхийлээд авдаг нэгэн. Нэг нь бурхны оронд залраад байхад хэрүүл тэмцэл хийж басхүү нэгнийхээ аминд хүрэх шахсан хэмээх хэл аманд өртөөд буй "Бөхийн өргөө"-г тойрсон тамга тэмдэгний асуудлаас яруу найрагч бүсгүй яахан дутах билээ өөрийн бодлоо ийн бичжээ: 

Халх, Увсаараа талцаад л, хайртай хайргүйгээрээ ялгараад чухам нэг зодолдож байна даа. Бөхийн өргөөг тойрсон энэ зодоон лав 20 шахам жил үргэлжилж байна. Монгол бөхчүүдийг эв нэгдэлгүй болгож, хагархай шаазан, хатавч туурганы хэрүүлтэй хутгаад байдаг ганц ганган шалтгаан нь Бөхийн өргөөний бөөрөнхий байшин. Газар, байрлал энэ тэрийг нь оруулаад тооцвол одоо бол хэдэн тэрбумын хөрөнгө. Анх төрөөс 800 сая төгрөг гаргаж, ард түмнээсээ хандив цуглуулан байж шавыг нь тавин, шаврыг нь зууран босгосон энэ өргөө монголчууд бөхчүүдээ ямар их хүндэлж, яасан их хайрладгийн баталгаа болон сүндэрлэсэн. Тэгэхнээ одоо бөхчүүдийн зодооны шалтгаан, хэрүүлийн шалтаг болж хувираад удлаа. Тухайн үед нийт 287 байгууллага, компани, 526 иргэн ажилчдынхаа цалин, амин зуулгаасаа хасч танан энэхүү хандивыг босгож байв. 20 жилийн өмнөх түүх шүү дээ. Картын барааны дараах хүнд үе, ганзагын наймааны хэцүү өдөр сарууд. Гэвч монголчууд нэгдэж чадсан л юм даа. Төр, түмэн хоёр элбэж байгаад л бөхчүүдээ өргөөтэй болгож, бөхийн спортыг хөгжүүлэхийн тулд сэтгэл итгэлээ өгсөн юм даг. Монгол бөх спорт мөн үү, эсвэл үндэсний наадам төдий юу гэлцээд л хэвлэлээр мэтгэлцээн өрнүүлж, Японы сумо бөхийн төвшинд мэргэжлийн спорт болгон хөгжүүлэх боломж байгаа тухай дээр дооргүй дэндүү ихийг мөрөөдөцгөөсөн. Гэтэл өнөөдөр монгол бөх талцсан, авилгадсан, ард түмний хайран дээр тоглосон хэвээр үлдэв. Монгол бөхийн өргөө ч маргааны шалтгаан, хагарлын хар чулуу болж хувирав. Бөхчүүдийг үеийн үед талцуулж байдаг, тарамдуулан унагадаг Берлиний хана юм уу хаашаа юм. Яршиг зүгээр, 800 саяыг гаргаснаараа төр нь өмчөө мэдээд авчихвал өргөөгүй өнчин холбооны төлөө хоорондоо алалцаад байхгүй амар болж, энэ спорт хөгжлийн зам дээр гарах ч юм бил үү? Нүцгэн шалдан холбоонд хэн л шунав гэж. Бусад спортын холбоод түрээсийн байр дамжаад, булан тохойд толгой хоргодоод байгаа хэр нь хөгжөөд, тив дэлхийгээс алдар цол авчраад болоод л байж харагдах юм. Төр нь өмчөө мэдээд Бөхийн өргөөгөө хандивласан олонтойгоо хуваагаад менежментийн хувьчлал маягаар авчихвал ядаж бөхөө дээдлэн хүндэлдэг түмний минь нүд, чих, сэтгэл, итгэл үнэмшил нэг амсхийхсэн дээ.

 

Image may contain: 1 person, tree, sky, outdoor and nature

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
новш юмаа. Ашигтай харагдаад алалцаад байна л даа.Нөгөө хүндлээд дээдлээд байдаг том том бөхчүүд үс арьсаа цулгаалцаад түмэнд шившиг болж бөхийн өргөөг бузарлаж дууслаа.Та нарын юм биш энэ чинь ард түмний юм хулгайчуудаа.Дэ
IP:180.235.184.5  2018-04-17 10:53:02
Та ”А” үэсгний ацаг тань! Та 1-р анги төгс.
IP:103.229.121.181  2018-04-17 11:24:27
зочин Энэ Сүхбат барилдахдаа энэ байтугай хөхрөх шалбарахыг үзсэн байх. Бөхийн шинжгүй эмс хүүхэн эргүүлсэн эргүү тэнэг эрчүүд заамдалцаад хүзүү нь л улайсан байж баашилж одоо бөхийн өргөөг өгье өргөдлөө татчих гэж тохирох санаатай шуналтаж байгаа юм байхдаа.Нутгийн аваргаа амгалангийн орондоо амарч амжаагүй ингээд явж байдаг новшийг бөхчүүд нэрнээсээ хасч хөөгөөч
IP:202.21.106.138  2018-04-17 11:25:38
Зочин Энэ бөөрөнхий байшинг бөхийн өргөө биш хүүхдийн өргөө болгочихъё. Энэ олон цэцэрлэг сургуулиуд концерт тоглоод гимнастикаа хийгээд дугуйлангаа ажиллуулаад байж байг. Энд хүүхдүүд бужигнаж байг. Эцсийн эцэст энэ байшин чинь Монголын ард түмний өмч. Хотын төвдАвтобусны буудалд ойрхон Хүүхдүүдэд яг тохирно
IP:66.181.169.162  2018-04-17 12:15:14
Зочин Монголчууд эрт үеэс үр хүүхдээсээ юу ч харамладаггүй байсан. Бөхийн өргөөг нүцгэн биетэй шуналтунгуудаас авч Хүүхүүддээ өгье
IP:66.181.169.162  2018-04-17 12:16:25
999 СҮХБАТЫГ ЦООЖТОЙ ӨРӨӨНД ХАРАНХУЙ ШӨНӨ ЮУ ХИЙЖ БАЙСНЫГ ДАВХАР ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ НААД СҮХБАТ ЧИНЬ АВГАЙГААДИИЛЭХЭЭ БАЙГААД ГАР ХАНГАЛГА ХИЙДЭГ БОЛСОН ГЭСЭН ...ТЭР АЖЛАА
IP:122.201.20.178  2018-04-17 12:27:38
Barhyyhen Toriin omchid avaad Bayanaa Syhbat narin shunalig daraya Bas Nyamdorj gaitai ch gaviyaatai hyn arai l udsan yum nileen bayajij eznii alba eeljtei
IP:174.233.13.232  2018-04-17 12:59:32
Зочин Эмүжин нэртэй Энхтуяа сүүлдээ хаваршаад орохгүй салбар алга. Нутаг нэгт DZ ах шигээ болов. Сэтгэцээ үзүүл. бичсэн зүйлд утга санаа, үгийн сонголт гээд авах юм алга.Зайлуул хөгширөөд ивээн тэтгэгч нартай гологдоод сэтгэц биш болжээ.
IP:66.181.191.131  2018-04-17 14:17:16
Зочин Эмүжин нэртэй Энхтуяа сүүлдээ хаваршаад орохгүй салбар алга. Нутаг нэгт DZ ах шигээ болов. Сэтгэцээ үзүүл. бичсэн зүйлд утга санаа, үгийн сонголт гээд авах юм алга.Зайлуул хөгширөөд ивээн тэтгэгч нартай гологдоод сэтгэц биш болжээ.
IP:66.181.191.131  2018-04-17 14:17:43
баяр Нээрээ ингэж талцуулж хэрэлдүүлж байхаар дуудлага худалдаанд оруулчихмаар юм.Гай болоод хужаа эзэнтэй уяаны гөлөгнүүд авчих байх даа
IP:202.21.124.21  2018-04-17 17:42:44
Irgen Olon yum yarilgui huuhdiin sport urguu bolgoy!
IP:24.14.133.54  2018-04-17 22:51:22
emuujinii nua baar bolgchihoo,sadarlya samuurya ,hugjildie huhultsie
IP:103.26.195.122  2018-04-17 23:54:16
t chi dut teneg avgai
IP:64.119.16.110  2018-04-18 01:00:00
Buurunhii balgas bidendee l Berlinii hana za yu hahah
IP:202.9.41.246  2018-04-18 09:28:01
irgen xuuxduuded ugii gej bui xumuusiin xuw baixaa
IP:202.179.26.139  2018-04-18 20:25:41
khuts Emujin guai ta dutaach chamd oroltsokhgui ym algaa erguu ats
IP:183.177.98.182  2018-04-21 09:32:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.