”Дэлхийн бяцхан мисс-2018” тэмцээнд Монгол охин тэргүүн байр эзэлжээ

2018/04/17
Share |
Хүмүүс:
”Дэлхийн бяцхан мисс-2018” тэмцээнд Монгол охин тэргүүн байр эзэлжээ

Гүрж улсын Батуми хотноо энэ оны дөрөвдүгээр сарын 12-16-ны  хооронд зохион байгуулагдсан  "Дэлхийн бяцхан мисс-2018" ОУ-ын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 80 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд  Монгол Улсаа төлөөлөн оролцсон Мөнхбатын Ану тэргүүн байр эзэлж, Дэлхийн Миссийн титэм хүртжээ.

 Мөнхбатын Ану нь "Монгол оюун" 21-р сургуулийн 4Г ангийн сурагч бөгөөд тус тэмцээний авъяас төрөлд Монгол ардын “Саруул тал” хэмээх уртын дуугаар оролцсон нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

"Дэлхийн бяцхан мисс-2018" ОУ-ын тэмцээний тэргүүн байранд орж Дэлхийн миссийн титмийг хүртсэн М.Ану нь өмнө нь  олон улсын загварын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож олон амжилт гаргаж байжээ. Тухайлбал 2016 оны  наймдугаар сард Шанхай хотод болсон «Олон улсын хүүхдийн загварын» тэмцээнд амжилттай оролцжээ. Мөн тус оны аравдугаар сард Английн элчин сайдын яамнаас  «Олон улсын хүүхдийн модель» гэсэн 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.