Монгол Банхар дөрвөн настай хүүг осгох аюулаас аварчээ

2018/04/18
Share |
Хүмүүс:
Монгол Банхар дөрвөн настай хүүг осгох аюулаас аварчээ

Саяхан болсон гэнэтийн цаг агаарын өөрчлөлтөөс үүдэн олон хүн сураггүй алга болсон дунд дөрвөн настай хүү байсан бөгөөд түнийг Банхар нохой аварсан тухай мэдээлэл цахим орчинд тархаж эхэлжээ. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт цасан шуурга дэгдсний улмаас дөрвөн настай хүү сураггүй алга болжээ. Хүүг оройн 16 цагаас эхлэн маргааш өдөр болтол тасралтгүй хайсны эцэст эсэн мэнд олсон байна. Түүнийг Банхар нохой нь хамгаалж явсан бөгөөд хүүг гэдсэндээ яг л гөлөг арчилж буй мэт хумин ороосон байсан бөгөөд осгосон шинж тэмдэг нэг ч олдоогүй байна. Онцгой байдлын аврах багийнхны машины дууг сонссон Банхар нохой хуцан чимээ өгснөөр тэднийг олсон гэнэ. 

Дэлхийд  500 гаруй төрлийн нохой байдаг бөгөөд Оросын эрдэмтэн Егорская  гэх эмэгтэй манай улсад ирж судалгаа хийнгээ аймаг бүрээс монгол ноход сонгон  авч Санкт Петербург хотын ойролцоох төвдөө  аваачин үржүүлж байгаа ажээ. Тэрээр Монгол нохдын цусыг Бельгийн цусны төвд шинжлүүлж үзэхэд чонын DNK илэрч, монгол нохой чонотой адил үзүүлэлттэй гарсан нь Монгол Банхар  хүмүүний гаршуулсан нохойны анхдагч болохын нэг баталгаа болж байгаа юм. Хятадын зарим эрдэмтэд ч Монгол нохой дэлхийн бүх нохойны угшил хэмээн үздэг ажээ.


Холбоотой Зураг

Зурган дээрх хүү уг мэдээнд хамааралгүй болно.

 

банхар хүү зурган илэрцүүд

 

банхар хүүхэд зурган илэрцүүд

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
bish 4 nudtei haltar banhruud mini suuliin ued arai bish baih shig sanagdaad bgaam da,heterhii arslan shig bolchihson,nuguu tuvd nohoi bhaa,mongol banhar chini arai gualig bdgiin
IP:182.160.37.36  2018-04-18 22:32:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.