Банхар нохойноос болж Дундговийн аврагчдын нэр хүнд унасан гэв үү

2018/04/19
Share |
Хүмүүс:
Банхар нохойноос болж Дундговийн аврагчдын нэр хүнд унасан гэв үү

Цахим орчинд Банхар нохой дөрвөн настай хүүг осгох аюулаас аварсан тухай мэдээлэл тархаж олны хайрыг булаагаад авсан. Харин энэхүү мэдээлэлд Дундговь аймгийн Онцгой Байдлын Газар өөрсдийн зүгээс мэдэгдэл хийжээ. Тус цаг хугацаанд энэхүү үйл явдал болоогүй гэх бөгөөд аврах ангийн ажилчид, гал сөнөөгчдийн хөдөлмөрийг үгүйсгэж, нэр хүндийг унагах гэсэн үйлдэл хэмээн тэд үзэж байгаа ажээ. Тус мэдэгдэлд : 

"АНХААР!!!

Сүүлийн үед интернет орчинд эрчимтэй тархаад байгаа монгол банхар хүүхэд аварлаа гэсэн мэдээлэл нь ор үндэсгүй худлаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна. 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 18 цагаас эхлэн тус газрын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж хүчтэй цасан болон шороон шуурганы үед өөрсдийн ар гэр амь насыг үл хайхран шуурхай дуудлагын 7059101 утсанд нийт 84 удаагийн дуудлага хүлээн авснаас тус газрын аврагч нар 24 удаагийн дуудлагаар гарч ажиллан 103 иргэнийг хөлдөж осгохоос авран хамгаалж ажилласан. Тус өдөр Эрдэнэ-далай сум дахь эрэн хайх аврах салбар нь 4удаагийн дуудлагад явж 4том хүн 2 хүүхдийг эсэн мэнд олж амь насыг нь авран хамгаалсан билээ. Тухайн өдөр Онцгой байдлын газарт 4настай хүүхэд алга боллоо гэсэн дуудлага ирээгүй болно. Ард иргэдийнхээ сайн Сайханы төлөө амь бие ар гэрээ умартан ажилладаг аврагч, гал сөнөөгчдийн нэр хүндийг унагах, тэдний ажлыг үгүйсгэх гэсэн энэ мэт худал мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье. ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР" хэмээсэн байх бөгөөд Банхар нохойноос болж нэр хүнд нь унаж байна хэмээн гомдоллоод авсан онцгойгийн ажилчид ихэд урам  хугарсан бололтой ийн мэдэгдэл хийжээ. 

 

 

Image may contain: text

 

Image may contain: 2 people

 

Image may contain: one or more people and outdoor

 


 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
irgen ed nar chinhene erchyyd bdgiim shyyy baga tsalintai hetsyy dee
IP:59.153.113.182  2018-04-19 20:22:41
Зочи НОХОЙНООС ДОР УХААНТАЙ МАЛУУД ТА НАР ҮНЭН ШИНЭ МОНГОЛ БАНХАР БАЙГАА ЦАГТ МОНГОЛ ТҮМЭН УСТАН ГЭЖ БАЙХГҮЙ ДЭЛХИЙД НОМЁР МОНГОЛ БАНХАР
IP:66.181.189.237  2018-04-19 21:06:34
Irgen Ontsgoigiinhon ymar ch ued ontsgoi hun chanartai baidag shuu, emch nar8 bagsh nar ta nar shig hunleg setgeltei baidag ch boloosoi, ajliin amjilt husye
IP:66.181.160.63  2018-04-19 23:08:13
Hun Yu gej ner hund ni unahav dee. Gal usruu bnga orj hunii ami avardag humuus. Gants banharaas bolj ner hund unana ch yu bhav, setgeleer unana ch yu bhav. Ta nar mundag shuu dee.
IP:103.229.122.29  2018-04-20 10:46:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.