Хүмүүс: |
22 дугаар тойргийн сонгуулийн нэгэн хэсгийн хороонд ажилладаг А гэгч бүсгүйг 6 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед харьж явах замд нь зодож дээрэмджээ.
А нь сонгуулийн нэрсийн жагсаалтанд тулгалт хийж байгаад оройтсон байж. Гэтэл харих замд нь хоёр залуу хажуугаар нь зөрөх гэж байснаа гэнэт барьж аваад, харанхуй газарт аваачин, "Чи муу гичий сонгууль будилаантуулах гээд л гүйж явна уу" хэмээн зодож эхэлсэн байна. Мөн зодсон залуус түүний цүнх, эд зүйлсийг аван зугтжээ. Зодуулсны улмаас бүсгүйн хоёр хавирга хугарчээ. Одоо энэ хэргийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
www.factnews.mn