Олныг гайхшруулаад буй илбийн нууцыг тайлжээ

2018/04/20
Share |
Хүмүүс:
Олныг гайхшруулаад буй илбийн нууцыг тайлжээ

"Britain”s Got Talent" шоу нэвтрүүлгийн шинэ улирлын дугаарт оролцсон Marc Spelmann хэмээх залуугийн үзүүлбэр "Алтан Баззер" авч олны сэтгэлийг ихэд хөдөлгөөд авсан. Түүний бичлэг цахим ертөнцөд тарсан даруйдаа олныг шуугиулж хэдхэн өдрийн дотор хэдэн зуун сая хүний хандалтыг аваад буй. Цаг хугацаагаар аялагч хэмээн нэрлэгдээд буй түүний энэхүү гайхамшигтай илбийн нууцыг тайлжээ.

1.Түүний ард маш сайн эвлүүлэгч байгаа бөгөөд бүх өнгийн харандаагаар зуруулсан видео дундаас сонгосон өнгийн харандаагаар зурсан видеог тоглуулжээ. 

2. Зурагтай картын учир ердөө энгийн. Сонгосон картыг авч бүх картны дээр тавихдаа сонгогдох ёстой картыг давхар тавин дээд талын картыг авч тавина. Мэдээж сонгогдсон картыг шүүгч сонгон авах учир видео бэлэн. 

3. Шоог Аманда бүгдийг тогтрох боломжгүй учир цээжилж амжихгүй. Тиймээс шоог авсан илбэчин бэлдсэн хайрцганд хийж урьдаас бэлдсэн стикерийг шоонд наалдахаар хайрцаганд хийнэ. Шоог гаргаж ирэхэд бэлдсэн стикер нүүрэн талд гарч ирэх учир мэдээж хэрэг видеотой таарна. 

4. Үзэгчдийг хамгийн их догдлуулсан HAT хэмээн дугуйлагдсан нь бас д тохиолдлын хэрэг биш ажээ. Саймон номыг нэг ч удаа бүтнээр нь дэлгэж хараагүй. Хэрвээ тэгсэн бол энэхүү илбэ бүтэлгүйтэх нь тодорхой. Урьдчихлан бэлдсэн ижил хуудсуудаар дүүрэн номыг Саймонд өгч HAT мөн л гардаггүй маркер өгснөөр урьдчилан бэлдсэн HAT хэмээх үг дугуйлагдснаар үзэгчдэд харагдах болно. Мэдээж видео урьдаас бэлдсэн нь тодорхой. Та үүнийг уншаад бичлэгийг дахин нэг үзээрэй. 

 

Image may contain: 1 person, night and text

 

Алтан баззер авсан бичлэг: 

 

 

Илбийн нууцыг тайлсан бичлэг: 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
1 ”Илбийн үзүүлбэр” гэдэг чинь л энэ шүү дээ. Гоё байлаа.
IP:66.181.182.23  2018-04-22 15:33:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.