Найз залуугаа найман сар тамласан бүсгүйд 7.5 жилийн ял оноожээ

2018/04/20
Share |
Хүмүүс:
Найз залуугаа найман сар тамласан бүсгүйд 7.5 жилийн ял оноожээ

Их Британид анх удаа гэр бүлийн хүчирхийллийн хэргээр эмэгтэй хүнийг шүүжээ. Зургаан жил үерхсэн найз залуугаа тамлаж, аминд нь хүрэх шахсан 22 настай Жордан Уорт гэх бүсгүйд шүүхээс 7.5 жилийн ял оноосон байна. Их сургуулиа онц дүнтэй төгсч, багш хийдэг байсан бүсгүй бусдад маш сайхан сэтгэлтэй эмэгтэй шиг харагддаг байсан гэнэ. Тэрбээр тэнэмэл амьтдад санаа тавьж, Африкийн хүүхдүүдэд зориулан мөнгө цуглуулдаг байжээ.

Жордан, Алекс нар 16 настайгаасаа үерхсэн байна. Тэд аз жаргалтай хосууд шиг харагддаг байсан ч Алекс Жорданыд нүүж ирэн хатм амьдрах үеэс зовлон эхэлжээ. Залуу найман сарын турш тамлагдсан байна. Найз бүсгүй нь түүний амьдралыг бүхэлд нь шийдэх болж, цахим сүлжээндээ юу бичихийг нь зааж, найзууд болон гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг нь хоригложээ. Бүсгүй найз залуугаа шалан дээр овоолсон хувцсан дундаа унтуулдаг байсан гэнэ. Унтахыг нь хүлээж байгаад архины шилээр цохидог байжээ. Дараа нь тэрбээр алх, шөвөг гээд гарт тааралдсан болгоноороо найз залуугаа цохих болж яваандаа залуу руу буцалсан ус цацах болсон байна.

Алексын амийг хөрш нар нь аварчээ. Тэд бүсгүйн байшингаас сонин авиа гарах болсныг мэдэж, нэг өдөр Жорданыг гартаа алх барьчихсан цонхон дээрээ байхыг хараад цагдаа дуудсан байна. Алекс нас барахад 10 өдөр л үлдээд байсныг эмч нар хэлжээ.Залуугийн дөрвөн мөч гэмтэж, ажиллагаагүй болсон байсан аж.Мөчийг нь тайрч магадгүй байжээ.

Жордан шүүгдэх үеэрээ найз залуугаа тамалдаг байснаа хүлээсэн байна. Түүний найз залуу руугаа ойртох эрхийг нь бүх насаар нь хасчээ. Алекс болж байгаа явдлыг яагаад тийм удаан нууснаа ярьсан байна. Найз бүсгүй нь түүнд сэтгэлзүйн

 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.