Алтантүрүү ”Аутизм” өвчний тухай юу хэлэв?

2018/04/25
Share |
Хүмүүс:
Алтантүрүү ”Аутизм” өвчний тухай юу хэлэв?

25-р суваг телевизийн "Танайд хоноё" нэвтрүүлгийн өнгөрсөн долоо хоногийн дугаарт "Аутизм" хэмээх өвчтэй хүүтэй залуу гэр бүл оролцсон билээ. Олон нийтийн энэхүү өвчний тухай ойлголт муу байдгаас үүдэн олон саад бэрхшээлтэй учирдаг тэд өөрсдийн жаргал зовлонгийн тухай ний нуугүй ярилцсан. Харин "Аутизм" гэж чухам ямар өвчин байдаг талаар хөтлөгч Алтантүрүү ийн мэдээлэл хүргэжээ: 

Яг одоо таны хажууд эрх нь дэндсэн хүүхэд хашхичиж байна уу!!! Хажууд нь аав, ээж нь зэрэгцээд "тэнэгтэж" байна уу? Тэр хүү, охин хэн ч бай Аутизм гэх эмгэгтэй хүүхдүүд!!!!  Аутизм гэж ямар өвчин бэ?

Аутизм гэж амьдралын эхний 3 жилийн дотор илэрдэг, уураг тархины хэвийн хөгжил саатсанаас үүсэх нийгэмшихүйн болон хэл ярианы хөгжлийн эмгэгийг хэлнэ. Сүүлийн 20 гаруй жил энэхүү эмгэгийг дэлхий даяар хамгийн их ярьж бичиж байна. Бидний хувьд ихэнх маань аутизм өвчний талаар бараг ойлголтгүй бөгөөд зарим нь Морьтой жаал буюу The Horse Boy хэмээх ном мөн баримтат киногоор (2009) нь л төсөөлдөг. Зарим хэвлэлд аутизмыг “орчноос тасрах эмгэг”, “зожигрох эмгэг”, “бусдаас өөрийгөө тусгаарлах өвчин” зэргээр орчуулсан нь тийм ч оновчтой санагддаггүй.

АНУ-д 88 хүүхдийн 1 нь аутизм өвчтэй гэсэн хамгийн сүүлийн үеийн тоо баримт байна. Энэ өвчнөөр хөвгүүд охидоос 4 дахин олон өвчилдөг. Харамсалтай нь энэ хүнд өвчин хурдацтай тархаж байгаа ч шинжлэх ухаан өнөөдрийг болтол шалтгааныг олж тогтоогоогүй байна. Иймд эмчлэн эдгэрүүлэх эм бэлдмэл одоогоор байхгүй гэсэн үг.

Хүүхдийн эмч 18 ба 24 сарын үзлэгээр аутизм өвчнийг илрүүлэх асуумжийг заавал авдаг. Энэ өвчнийг оношлодог шинжилгээ гэж байхгүй бөгөөд зөвхөн мэдлэг ур чадвар, туршлагатай эмчийн асуумж, үзлэгийн үед хийгддэг хэд хэдэн/олон удаагийн ажиглалтаар оношлох боломжтой.

Аутизм өвчин доорх 3 бүлэг шинжээр илэрнэ. Үүнд: 
1. Нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол
Нэрээр нь дуудахад харахгүй, сонирхож буй зүйлээ хуруугаараа заахгүй, сэтгэл хөдлөлөө бусадтай хуваалцахгүй (таалагдаж буй зүйлээ аав ээждээ үзүүлэх, уйлж буй хайртай дотны хүнээ аргадах/өрөвдөх), нүүрний хувиралгүй, хүний нүд рүү харахгүй, үеийнхээ хүүхдүүдтэй тоглохгүй/ганцаараа байх дуртай, энгийн команд биелүүлэхгүй, олон зүйл/тоглоом сонирхохгүй зөвхөн ганц тоглоомд “гацах”, хүүхэлдэйгээ хооллох хувцаслах зэргээр төсөөлж тоглодоггүй зөвхөн тоглоомуудаа жагсааж л тоглох, тоглоомын зориулалтаас өөрөөр тоглох (жишээлбэл цүнхэн дотор юм хийж биш цүнхэн дээрээ юм өрж) эсвэл тоглоомноосоо эд ангийг нь салгаж зөвхөн салгасан хэсгээр нь тоглох, шинэ зүйл/орчноос айх, дийлэнх хүүхдүүдийн дуртай төрсөн өдрийн баяр, хүүхдийн парк зэрэгт баярлаж хөөрөхгүй, аав ээжтэйгээ тэврэлдэх/тэврэх, өвөр дээр нь суухыг хүсдэггүй/дургүй, хийж чадахгүй/авч хүрэхгүй байгаа зүйлдээ бусдаас тусламж хүсдэггүй, бусдын хүсэлтэд туйлын сөргөөр хандах.

2. Хэл яриа, хэллэгний хөгжлийн хоцрогдол
Хэлд орохгүй, эсвэл хэлд орж эхлээд хэдэн үг хэлдэг байсан чадвараа буцаж алдах, ярихын оронд дуу авиа гаргах, баяртай, баяр хүргэе, гоёо гоёог “хийж” чадахгүй, хүн инээхэд өөдөөс нь инээхгүй, хүний ярьсан энгийн зүйлийг ойлгохгүй, асуултад хариулахдаа асуултыг давтах, тэс хөндлөн хариулт өгөх, үг холбож/өгүүлбэрээр бус нэг үгээр хариулах, ярианы өнгө нь нэг хэвийн (робот мэт).

3. Нэг зүйлээ давтан хийх/хэлэх, нэг хэвийн давтагдсан хөдөлгөөн хийх, тогтсон зуршлаас салдаггүй
Толгойгоороо санаатай мөргөх, гараа байнга сэгсрэх, хөлөө савчих, доороо эргэлдэх, нэг хүүхэлдэйн киногоо өдөрт хэдэн удаа хэдэн сарын турш үзэх, иддэг хоолны төрөл маш цөөн, үлгэрийг ямар үг хэллэгээр яриулсан яг түүгээрээ л яриулахыг хүсэх, нэг үг өгүүлбэр, үйл явдлын дэс дараа, нэрийг өөрчлөхөд л маш их бухимдаж хямрах, нэг л хувцсаа өмсөх, нэг л замаар явах, нэг л аяганд идэх зэргээр тогтсон зуршлаасаа салдаггүй ба эдгээрийг болон юмсын байрлалыг өөрчлөхөд туйлын ихээр хямрах, өдөржингөө хаалга хааж онгойлож “тоглох”.

Уг өвчинтэй хүүхдүүдийг ойлгож хүндэлж хайрлаарай. Тэдний гэр бүл аав ээжүүдэд маш хэцүү байдаг. Бяцхан зүрхүүдийг хайрлая.

 

 

Image may contain: 10 people, people smiling, people standing and indoor

 

Image may contain: 2 people, people smiling

 

Image may contain: 1 person, smiling, sitting and indoor

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin ene nevtruulgiig uzsen mundag eej aav 2 bn lee gehdee zuragt oiroos uzeed bh shig bsan haraa n muu bolno shuu dee
IP:202.21.124.134  2018-04-25 16:46:22
Unshigch Autism ni ooroo negd ovchin bish. Setguulch guai ehleed guugledeed ch bolov autism tuhai unshaad niitlel bicheechee. Ovchin geheer niigemd ulam gaduurhana. Autism gedeg ni erdoo l tarhinii hogjil udaavtar huuhed. Tom bolood hogjil guicej turuulj engiin l hun bolcgoodog. Ene tuhai zuv medlegtei baij zuv haricval buur l hurdan guicej turuuldeg. Er ni bichih gej bga yumaa sudalj unshij medeelel olon talaas avch bicheechee. Tun hariuclagagui niitlel bichij ard olniig toorogduuleh yumda.
IP:106.181.124.95  2018-04-26 10:38:21
Zochin Altanturuu ooroo ih medleg dutuu sanagdsan. Iim aild ochij bj yrih gej bga sedve sudalsan bol ugn. Bi gadni orond amidardag huu mani odoo 2.5 autismtai. Mongold autismin baigullaga ene talaar medeelel ih delgerengui tugeemel bolgoh heregtei ym shig. Bi huuge 2toi bhadl anh autism gej sonsoj ooroo internetees sudalj olj medsen. Urid n mongold bhda ene talaar yu ch sonsoj bgaguin haramsaltai. Iim huuhdiig ali boloh erthen onoshilj ertnees tulj ajilval iluu ur duntei.
IP:1.120.115.237  2018-04-26 18:31:01
Kop Tegeel yum l bol uu haigaad unahiin yamar ch gesen neg setguulch ni boditoor mongold baina gedgiighearuullaa neg setguulch ni yamar yamar shinj temdeg baidag ve gedgiig zohih hemjeegeer oilguulj l bn sh dee
IP:64.119.17.217  2018-04-26 18:47:05
Зочин Яг юунаас болж ийм өвчтэй болдог юум бол???Мэдээлэл хэрэгтэй бна
IP:202.179.26.176  2018-04-28 23:15:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.