Хүмүүс: |
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дахин цол хураахаар болжээ. Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн гэх нэр бүхий дөрвөн генералын цолыг хураагаад буй. Х.Баттулга энэ удаад "Дүнжингарав-2018" уралдааныг зохион байгуулах шийдвэр гаргасан хоёр эрхмийн цолыг хураахаар болжээ. Тодруулбал "Дүнжингарав-2018" уралдааныг зохион байгуулахыг зөвшөөрсөн Монголын уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дагвадорж болон Нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын тод манлай, алдарт уяач цолыг нь хураах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргажээ. Тус уралдааныг хүүхдүүдийн эрүүл мэндэд хохирол учруулсан хэмээн үзэж буй бөгөөд шөнийн цагаар уралдаан зохион байгуулсан зэрэг олны эгдүүцлийг хүргээд авсан олон асуудлуудад тэрээр ийн хариуцлага тооцож эхлэв бололтой.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn