Хүмүүс: |
Эрүүгийн цагдаагийнхан дээрмийн хэрэг үйлддэг бүлэг хүүхдүүдийг саатуулаад байна. Тэдний ихэнх нь энэ жил 10 дугаар ангид орох бөгөөд хоёр нь ажил хийдэг байж. Энэ оны IY сараас эхлэн Баянгол, Сүхбаатар дүүрэгт хэсэг бүлэг хүүхдүүд дээрмийн хэрэг удаа дараа үйлдээд байсан гэнэ. Цагдаагийнхан энэ хэргийг илрүүлэхээр хөөцөлдсөний эцэст өчигдөр хүүхдүүдийг үйлдэл дээр нь илрүүлэн саатууллаа.
15-18 насны эдгээр хөвгүүд Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн сурагч У,А, А, О, Б,Э гэдэг хүүхдүүд байсан гэнэ. Тэд зугаалж, гадуур шоудахын тулд ийм хэрэг үйлддэг байсан хэмээн мэдүүлж байгаа аж. Тэд IY сарын 23-наас өнөөг хүртэл нийт таван удаа дээрмийн хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. Тэд ганц нэгээрээ явж байгаа хүмүүсийг саатуулж, зодон дээрэмддэг гэнэ. Эрүүгийн цагдаагийнхан хэргийг шалгаж эхлээд байна.