Алан хядагчдад толгойдоо буудуулсан Монгол цэрэг

2018/04/30
Share |
Хүмүүс:
Алан хядагчдад толгойдоо буудуулсан Монгол цэрэг

Манай улсаас Энхийг сахиулах ажиллагаанд эрэлхэг цэрэг эрсээ явуулсаар чамгүй олон жилийг үдэж буй. 2007 онд Натогийн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож алба хаасан Б.Эрдэнэболд тухайн үед алан хядагчдын овоо хараанд өртөн толгойдоо буудуулж байжээ. Азаар сум түүний малгайг онон өнгөрсөн бөгөөд мэргэн буудагч түүний онилон буудах агшинд түүний энгэрийн товч тасран газарт унаж чимээ гаргаснаар тэрээр доош харсан бөгөөд энэ үед сум түүний дуулгыг оносон аж. Тус дуулга өдгөө Монгол Цэргийн Музейд хадгалагдаж байгаа бөгөөд тасарч унасан товчоо тэрээр аравнайлуулан үргэлж биедээ авч явах болжээ. Тэрээр "гэнэт л нэг алхаар дэлсчих шиг болсон, буун дуутай зэрэгцэж сум ирсэн. Ерөөсөө гох дараад л буун дуу тас гэх агшинд сум ирж байгаа юм. Зүв зүгээр байсан хүн хойшоо хана мөргөөд буцаж ойгоод дөрвөн хөллөөд уначихсан байгаа юм. Яг буудсан байна гээд бодонгуутаа төврүүгээ холбооны станцаар халдлага үйлдэгдлээ, шуурхай бүлэг хүч нэмэгдүүл гэсэн мэдээ өгсөн. Ротын пулемётоор харахад хоёр нөхөр гүйж явсан, дагуулаад л шүршсэн. Их тоос шороон дунд яасан нь мэдэгдээгүй. Дараа нь буудсан сумныхаа хонгиог түүгээд ав гэхээр нь түүж байтал намайг буудсан сумны хошуу байж байсан, тэгтэл бас нэг товч хэвтэж байсан. Тэгэнгүүт тэр товчийг хараад би яг нэг камерийн бичлэг ухраагаад харж байгаа юм шиг санаж байгаа юм. Яалт ч үгүй би шөнийн дурангаар хяналт үйлдэж байхад шалан дээр яг миний хөлөн дунд тор тор гээд юм ойж байгаа чимээ гарсан, тэгэхэд би яг дурангаа нүднээсээ дөнгөж салгаад эрүү дарагдаад рефлексээрээ тонгойход л би үсрээд явчихсан. Энэ товч их учиртай. Намайг 2007 оны долоон сард 2006онд Сири-Лион ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн манай цэргийн он жав маань надад эрээн китель өгч явуулж байсан юм. Шинэ хувцас чинь 50,60градусын халуунд агаар салхи нэвтрэхгүй, энэ биед их эвтэйхэн нимгэн, хамгаалалтад гарах үедээ энийг өмсөж байгаарай гээд өгсөн. Тэгээд би гурван сар тэрийг зөвхөн хамгаалалтад гарах үедээ л өмсөж байсан. Анх өмсөхөд хамгийн доод талынх нь товч хоёр гуравхан утсан дээр тогтоод санжганасан юм л яваад байсан юм. Тэрийг бөхөлье гэж уг нь бодсон юм, гэтэл тийм цаг зав гараагүй. Тэр товчноос гадна манай эхнэр жирэмсэн үлдсэн байсан, 10сарын 3ны үүрээр би хүүтэй болсон байсан. 3-4нд шилжих шөнө би буудуулсан. Тэгэхээр хүүхдийн заяа түшнэ гэж юм байдаг юм болов уу. Хүү маань аавтайгаа уулзах хувьтай ч байсан юм уу, юмны учир, тохиолдол гэж их сонин юм байдаг юм билээ" хэмээн дурсан ярьжээ. 

 

Image may contain: one or more people

 

Image may contain: 1 person

 

No automatic alt text available.

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Джо Ямар гоё юм бэ сэтгэл хеделж бн, азтай аав юм.
IP:196.52.2.107  2018-04-30 14:36:31
1 сайхан аав байна
IP:202.21.106.144  2018-04-30 15:02:14
Zochin Aztai!
IP:64.119.23.160  2018-04-30 18:39:10
Хаян Хүүхдийн заяа түшнэ гэж энэ шүү дээ. Үнэхээр азтай байна.
IP:202.9.41.93  2018-05-01 10:24:45
sara huuy.ymar hoorhon yum be?aaviigaa avarsan huuhed bn.bur setgel hodlood oligtoi ug orj irdeggui.ymar ch bsan bayr hurgie
IP:124.207.178.154  2018-05-01 11:12:29
иргэн Буудсан хүн нь би байна.Адилхан Монгол байна алаад яах вэ л гэж бодсон юм
IP:202.5.194.26  2018-05-01 17:00:40
иргэн Буудсан хүн нь би байна.Адилхан Монгол байна алаад яах вэ л гэж бодсон юм
IP:202.5.194.26  2018-05-01 17:01:03
иргэн Буудсан хүн нь би байна.Адилхан Монгол байна алаад яах вэ л гэж бодсон юм.
IP:202.5.194.26  2018-05-01 17:01:22
zochin uneheer sonin ym.
IP:122.201.19.66  2018-05-01 20:37:43
ииии сьерра леоне гээч элэнцгийн чинь сири лион
IP:150.129.142.78  2018-05-02 18:16:08
ЗОЧИН Базарваань хум пад. Төрийн сүлд өршөө.
IP:202.179.24.119  2018-05-04 17:15:15
Eh oron Azaar ami garchee burhan mini zaya ni tyshej
IP:174.230.168.48  2018-05-06 08:22:50
vladpisun Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Гатчине Купить закладкР¸ спайс в Спас-дем
IP:95.181.176.57  2018-06-08 19:37:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.