М.Алтантуяа: Хүүхдээ үнэгүй вакцинд хамруулаад эрүүл мэндээр нь тоглуулчихлаа

2018/05/02
Share |
Хүмүүс:
М.Алтантуяа: Хүүхдээ үнэгүй вакцинд хамруулаад эрүүл мэндээр нь тоглуулчихлаа

Сүрьеэ өвчнөөс Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх” нэрийдлээр нийслэлийн гэр хорооллын 15 сургуулийн 8214 хүүхдэд Д витамин гэх зүйлийг албадан уулгаж, эмийн туршилт хийж буй талаар эцэг эх, багш, эмч нараас  “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-д  гомдол ирсэн талаар  өнгөрөгч долоо хоногт мэдээлэл хийсэн билээ.

Тэгвэл тус витаминыг долдугаар ангийн сурагч Х хоёр жил хэртэй ууж улмаар биед  нь сөрөг нөлөө үзүүлж, өөрчлөлт орсон талаар хүүгийн ээж М.Алтантуяа манай сайтад хандсан юм.

-Сайн байна уу. Та болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярина уу?

-Миний хүү Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн долдугаар ангид  суралцдаг.  2015 оны гуравдугаар  сард сургуулийнх нь 1-5 дугаар ангийн хүүхдүүдээс цусны шинжилгээ авч, эрүүл гарсан хүүхдүүдэд  Д витаминыг уулгасан. Ингэхдээ зөвшөөрсөн гэсэн  гарын үсгийг эцэг эхээр нь зуруулсан  л даа. Тухайн үед  би элдэв муу юм бодолгүй  л гарын үсгээ зурсан. Энэ үеэр Д витамины талаар эцэг эхчүүдэд мэдээлэл өгч, кино хүртэл үзүүлж байсан. Д витамин   дархлааг дэмждэг гэж бодоод л  хүүдээ уулгахыг зөвшөөрсөн хэрэг. Өвөл хүүгээ ханиад тусахгүй байх гэтэл тэр өвөлжингөө миний  хүү ханиад туссан. Ингээд зуны амралтаараа хөдөө эмээ, өвөөгийндөө очиж амарсан юм. Гэтэл нэг өдөр ээж хөдөөнөөс утсаар ярьж,  хүүгийн   хавирга руу хатгаж өвдөөд байна, бие бялдар нь үлбэгэр, сулбагар, амархан ядардаг болчихлоо, эмчид үзүүл гэж хэлсэн.  Уг нь миний хүү  ихэд сэргэлэн цовоо.  Хүүгээ гадуур дагуулж явахаар хөл өвөөд байна гээд л маш амархан ядардаг болчихсон байсан. Тухайн үед би анзаарахгүй л байснаас  Д витамины  сөрөг шинж тэмдгүүд нь бага багаар  илрээд л байсан юм билээ. Сүүлдээ  нүд нь ойр ойрхон анивчдаг, ам нь цангадаг, шөнөдөө маш хөлөрдөг болсон. Үүнээсээ болж жин  алдаж  их  турсан.

-Ангиас нь хэдэн хүүхэд тус Д витаминыг  уусан бэ. Хүүтэй  адил шинж тэмдэг илэрсэн үү?

-Үүнийг сайн мэдэхгүй. Шинжилгээгээр эрүүл гэж гарсан ихэнх хүүхэд уусан.

-Витаминыг сургууль дээр нь  өдөр бүр  өгдөг гэсэн үү.  Гэр рүү нь  өгч явуулах уу?

-Туршилтыг долоо хоногийн пүрэв гараг бүр хийдэг  юм билээ. Харин урт хугацааны амралтаар нь  тухайн долоо хоногт  уух тоогоор нь өгч явуулдаг байсан. Анх тавдугаар ангиас нь өгч эхэлсэн. Гэтэл 6 дугаар  ангид ороход нь дахиад л нөгөө витаминаа өгч байгаа гэж хүү маань хэлэхэд юм бодолгүй л  өнгөрсөн. Саяхан биеийнх нь баруун хэсгээр харшил гарч, дүү маань  хүүгийн сургууль дээр нь очиж уулзсан юм. Тэгтэл Д витамин  уулгана гэж зөвшөөрч гарын үсэг зурсан хүнтэй нь  уулзана гэсэн байна. Өвчтөнийг хүнд хагалгаанд ороход ар гэрийн хүмүүсээр гарын үсэг зуруулдагтай адил хэл ам хийхээр урдаас гарын үсэг л ярьдаг.


Хүүгийн уусан Д витамин

 

-Та тухайн үед гарын үсэг зурахдаа сайтар танилцаагүй юм уу?

-Яг үнэндээ сайтар танилцаагүй. Д витамин өгөх юм байна гэж бодсоноос удаан хугацаанд туршилт  хийнэ  гэж огт санаагүй.  Эрүүл саруул хүүгийн маань биед сөрөг шинж  тэмдэг илрээд эхлэхээр нь Д витамины талаар  хувьдаа уншиж судалсан.  Энэхүү витаминыг  зардаг зарим газар хүртэл очиж  хүүхдэд илүүднэ гэж байх уу гэж асууж, судалсан.  Гэтэл эхлээд  уухаасаа өмнө Д витамины дутагдал байна уу, үгүй эсэх шинжилгээ өгч  хариу ямар гарснаас шалтгаалаад  хүүхдийн биед тохирсон хэмжээ тунгаар өгөх ёстой юм байна. Хэн дуртай нь дур мэдэж хамаагүй хэмжээгээр өгч болохгүй. Энэ нь эргээд хүүхдэд илүүдэл үүсгэн хордлогод оруулж, биед Д витамины дарангуйлал үүсгэх маш хортой зүйл гэдгийг мэдэж авсан.  Хүүхдийн  амралтаар   Д витаминыг өгч явуулсан үедээ  витаминаа хүүхдэдээ өгсөн үү гээд л байнга утсаар ярьж асууна. Хэд үлдсэн гэж хүртэл асууна. Зарим үед өгөхөө мартчихсан байвал нөхөж даруй өгөөрэй гэдэг байсан. Ингэж хэлэхээр нь маш сэжигтэй санагдсан.

- Хүүгээ хэзээ эмчид үзүүлсэн бэ? 

-Одоохондоо үзүүлж амжаагүй.  Анхандаа Д витаминтай холбоотой гэж огт бодоогүй. Эрүүл саруул, сэргэлэн цовоо хүү маань нэг л биш болоод ирэхээр ууж байгаа Д витаминтай нь холбоотой гэдгийг    саяхнаас л мэдсэн.

-Энэ хооронд эмчид яагаад үзүүлээгүй юм бэ?

-Гайгүй болох байх гээд л найдсаных.

-Одоо хүүгийн тань биеийн байдал ямар байгаа  вэ?

-Сарын өмнөөс би хүүдээ Д витамин  уулгахаа зогсоосон. Сургууль дээр нь Д витамин өгвөл уулгүй гэртээ авчраарай гэж хүүдээ захисан.  Уухаа зогсоосноос хойш хөлрөх нь багассан. Мөн хөлний өвдөлт нь  гайгүй болсон.

-Өнгөрсөн долоо хоногт “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-өөс мэдээлэл  хийж, “Сүрьеэ өвчнөөс Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх нь” гэсэн энэ туршилт судалгааны төслийг нэн даруй зогсоох  шаардлагыг Ерөнхий сайд болон УИХ-ын даргад хүргүүлсэн  шүү дээ. Тэдгээр эцэг эхчүүд таны ярьж байгаатай адил зүйлийг ярьж байсан.

-Тийм ээ.Туршилтад орохоос өмнө миний хүү цоо эрүүл хүүхэд байсан. Гэтэл туршилтад хамрагдсаны

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.