“Амны хөндийн эрүүл мэнд” сургалтанд Баянзүрх дүүргийн ЕБС-ийн 726 багш хамрагдана

2018/05/03
Share |
Хүмүүс:
“Амны хөндийн эрүүл мэнд” сургалтанд Баянзүрх дүүргийн ЕБС-ийн 726 багш хамрагдана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулна” хэмээн тусгасан билээ.

Энэ дагуу  Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхдийн амны хөндийг эрүүл байлгах зорилгоор сургалт сурталчилгааг өргөжүүлэн, эрүүлжүүлэх ажлыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн бусад байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

Тухайлбал нийслэлийн есөн дүүргийн төрийн өмчит Ерөнхий боловсролын 134 сургуулийн 1-5 дугаар ангийн 4000 гаруй багшийг “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтанд хамруулахаар зорьж буй юм. Уг ажлын  хүрээнд  Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн ЕБС-ийн бага ангийн 1700 гаруй багш нарт амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгосон бөгөөд өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд ээлжит сургалтынхаа нээлтийг хийлээ.

Энэ сарын 3, 4-нд зохион байгуулагдах тус сургалтанд Баянзүрх дүүргийн ЕБС-ийн 726 багшийг хамруулахаар төлөвлөжээ.  Сургалтын нээлтэнд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, НБГ-ын дарга Ж.Гантулга, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр болон албаны бусад хүмүүс оролцлоо. Сургалтын зорилго нь бага ангийн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр боловсруулсан “Амны хөндийн эрүүл мэнд“ гарын авлагыг танилцуулж, багш нарын мэдлэг туршлагыг сайжруулахаас гадна тэднээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагч нарт мэдээлэл зөвлөмж хүргэх юм.

Дашрамд дуулгахад, манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж шүд цоорох өвчлөл нь бага насны хүүхдийг түлхүү хамарч буй бөгөөд олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтанд Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл 5-р байрт жагссан байна. Мөн нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх болон ЕБС-ийн бага ангийн хүүхдийн дунд шүд цоорох өвчин, цоорлын эрчмийн үзүүлэлт (нэг хүүхдийн аманд байх цоорсон, ломбодсон, авагдсан шүдний нийлбэр тоо) нь ДЭМБ-ын гаргасан шалгуураар “МАШ ӨНДӨР” ангилалд хүртлээ өсчээ.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР









Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.