“Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аян өрнөж байна

2018/05/07
Share |
Хүмүүс:
“Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аян өрнөж байна

НЗДТГ, НЭМГ-аас сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, идэвхтэй эрт илрүүлэг болон сүрьеэгийн хавьтал илрүүлгийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аяныг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд зохион байгуулахаарНийслэлийн Засаг даргын А/339 дугаар захирамж гарсан.

Энэхүү аяны хүрээнд сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлгийг нэмэгдүүлж, сүрьеэгийн халдварын тархалтыг бууруулах, эмчилгээний амжилтыг дээшлүүлэхэд чиглэсэн салбар дундын уялдаа холбоог эрчимжүүлэх олон ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, иргэдийн дунд “Сүрьеэгүй дүүрэг, хороо, хамт олон, аж ахуйн нэгж” болох үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, “Тэргүүний дүүргийн Засаг даргын Тамгын газар”, ”Тэргүүний дүүргийн Эрүүл мэндийн төв”, “Тэргүүний хороо”, “Тэргүүний Өрхийн эрүүл мэндийн төв”-ийг шалгаруулж, урамшуулах юм.

 

 

 


 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.