Нялхасын дэмийрэл

2018/05/08
Share |
Хүмүүс:
Нялхасын дэмийрэл

Ерээд оноос Монгол Улсын түүхэнд олон намын тогтолцоо бий болсноор улстөрийн түүхийн тавцанд өөрийн гэсэн тодорхой байр суурь эзлэх болсон АН бууран доройтож, мандан бадарч гээд өнөөдөр түүхийнхээ нэгэн эгзэгтэй онц цагтай золгоод буй.

Харин энэ эгзэгтэй цаг үед АН-ын үзэл баримтлалыг дэмжигч нэн шинэ үеийн залуус өөрчлөлт шинэчлэлийн талаар санал бодлоо илэрхийлэхээр зэхжээ. Хамгийн хачирхалтай нь АН-ын залуус гэхээр дал, наяад оны албан тушаалын хэнээтнүүд биз гэсэн бодлыг бүр ерээд оны залуус хөсөр хөөн зайлуулав. Үүнээс харвал “Түрүү ургасан чихнээс сүүлд ургасан эвэр” хэмээсэн нь дэмий ч нэг тэнэмэл үг биш бололтой. Ардчилсан хувьсгал дөнгөж түүхийн тавцанд хөл тэнцэж ахуй 1990 оноос эхлээд 1996 онд АН түүхэндээ анх удаа Төрийн эрх барих эрх гардаж байх хугацаанд төрсөн нялхасууд гээд бодчих. Тэд “Бид энэ намыг анхаарахаас өөр аргагүй. Бид ардчилсан хувьсгал мандаж ахуй цагт төрсөн учраас энэ намын үзэл бодлоор амьсгалж ирсэн. Тиймээс энэ намын ялалт уналт бидэнд туйлын хамаатай” хэмээн санаархасан нялхасын санаа зөв ч юм шиг, хэтэрхий дэмийрсэн ч юм шиг.

Тэд юуны өмнө АН-ын бүх гишүүд дэмжигчдийн дунд санал асуулга явуулж, энэхүү санал асуулгын дүнгээ дэмжигч гишүүдийн төлөөллийн хамтаар АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нарт өргөн барихаар зэхэж байгаагаа дуулган дураар загнав. Тус санал асуулга нь өнөөгийн АН-ын удирдлагыг шинэчлэх хэрэгтэй юу, хэрвээ хэрэгтэй бол намын дараагийн удирдлагууд хэн байх вэ гэдэг талаар явагдсан байна. АН-д санаа тавьсан “нялхас” энэ санал асуулгаа өнгөрөгч гуравдугаар сард эхлүүлж хоёр сарын турш явуулсны үр дүнд тавдугаар сарын 1-нд хаасан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Юуны өмнө 1990-1996 онд төрсөн эдгээр нялхасууд “Бидний хувьд өнөөдөр намын удирдах түвшинд ямар нэг ашиг сонирхол байхгүй бөгөөд бидний ар талд хэн нэгэн улстөрч байхгүй, залуу хүмүүс учраас сурч мэдэх зүйл олон бий. Тиймээс юуны өмнө өөрсдийнхөө сурсан мэдсэн чадах чинээнд энэ намын цаашдын үйл ажиллагаанд дуу хоолойгоо нэгтгэх үүднээс оролцож байна. Гэхдээ сая явуулсан судалгаанд олон мянган хүн хамрагдаж нэр бүхий таван хүнийг санал болгосон” хэмээсэн юм. Нялхасын хэлж байгаагаар бол санал асуулгад айргийн тавд багтсан таван эрхэм намын дотоод журмаар дахин сунгаанд оролцох юм байна.

Эх сурвалжийн мэдээлсэн санал асуулгын нэгтгэсэн дүнгээс харвал өнөөдрийн АН-ын удирдлагуудыг өөрчлөх хэрэгтэй. Учир нь олон жил улстөрд явж сайн гэхээсээ илүү муу нэр зүүсэн удирдлагууд АН-ын нэрийг харлуулж байна. Тиймээс тодорхой хэмжээнд төрийн болон улстөрийн албанд зүтгэсэн залуу хүмүүсийг олноор нэрлэсэн гэжээ.

Тухайлбал, тус санал асуулгын нэгдүгээрт, өдгөөгийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан байсан бол хоёрдугаарт, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, гуравдугаарт, Цөмийн энергийн газрын дарга болон Геологийн төв лабораторийн захирал асан Н.Тэгшбаяр, тавдугаарт, УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр нарын далаад оны залуусыг нэрлэсэн бол УИХ-ын гишүүн З.Нарантуяа жараад оноос өгсөж, айргийн дөрөвт багтсан байх юм. АН-ын гишүүд дэмжигчид дээрх таван эрхмийг ямар ч байдлаар дэмжихээ илэрхийлж, аль аль нь намын удирдах түвшинд тохирох хүмүүс. Дотоод сунгаанд оролцоод дарга болж чадаагүй хамгийн өндөр санал авсан дараагийн хүн Ерөнхий нарийн бичгийн дарга болох хэрэгтэй. Үүний дараагийн санал авсан хүмүүсийг дотоод асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга нараар томилох нь чухал, яагаад гэвэл энэ чинь жинхэнэ гишүүд дэмжигчдийн санал гэсэн байна.

Хувь сэтгүүлчийн зүгээс анзаарахад дэмжигчдийн үзсэн шиг аль аль нь болохгүй зүйл алга. “Зуун чавганц уралдахад нэг нь түрүүлдэг” биз дээ, нэгэнт гишүүд дэмжигчид нь саналаа өгөөд гаргаад ирсэн хойно хөндлөнгийн дүгнэлт хийхээс өөр аргагүй. Санал асуулгад тэргүүлсэн Ж.Батзандангийн хувьд бол түүхэнд “Долдугаар сарын 1” хэмээн хар өдрийн нэгэн уухайлагчаар тодорч үлдсэн гэхээр хэн хүний сэтгэлд сэвтэй болохоос бус УИХ-д хоёр удаа сонгогдож, улстөрийн туршлага суусан төдийгүй хэлье гэсэн үгээ хэнд ч хэлж чаддаг идэрхэн эр. “Сэлэмний эрдэмд хосгүй” Ж.Батзандангийн хувьд сэлмээ болгоомжтой эргүүлээд байхад нам тэргүүлэхэд болохгүй зүйл алга.  

Хоёрдугаарт, жагссан Ж.Амарсанаагийн хувьд бол  эрүүл мэндийн чиглэлд бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явж чаддаг төдийгүй Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж улстөрийн туршлага, төрийн албаны дөртэй болсон хүн. Нөгөө талаар түүнд боловсорсон мэдлэг, хуримтлуулсан туршлагаас эхлээд олон зүйл бий. Өдгөө хүртэл Ерөнхийлөгчийн 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.