Арабын Нэгдсэн Эмират Улсын гүнж эх орноосоо зугтжээ

2018/05/08
Share |
Хүмүүс:
Арабын Нэгдсэн Эмират Улсын гүнж эх орноосоо зугтжээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын гүнж Латифа улсаасаа зугтах гэж байгаад сураггүй алга болжээ. Гүнж зугтаж чадсан эсэх, тэр бүү хэл амьд байгаа эсэх нь ч тодорхойгүй байгаа аж. “Human ​Rights Watch” хүний эрхийн байгууллага Арабын Нэгдсэн Эмират Улсаас гүнжийн хувь заяаны талаар тайлбар хийхийг шаардсан байна. Тус байгууллага АНЭУ-ын Засгийн газрыг улсаасаа зугтах гэсэн гүнж Латифа бин Мухаммед Аль Мактумыг хулгайлсан гэж үзэж байгаа аж.

32 настай гүнж Латифа нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхий сайд Мохаммед ибн Рашид Аль Мактумын 30 хүүхдийн нэг нь аж. Гүнжийн аавын хөрөнгө нь хэдэн арван тэрбум доллароор хэмжигддэг, улсынхаа хамгийн нөлөө бүхий хүн юм.

Гүнж өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд “YouTube”-д байршуулсан видеондоо улсаасаа зугтахаар бэлтгэж байгаа тухайгаа ярьсан байна. “Магадгүй энэ миний хийж байгаа сүүлчийн бичлэг” гэж гүнж хэлж байжээ. Бүсгүй уг бичлэгтээ түүний ах, эгч, дүүс нь мөнхийн шоронд амьдарч байгааг хэлж байсан аж. Тэд орчин үеийн нийгэмд энгийнд тооцогдох зүйлүүдийг хийх нь хориотой гэнэ. Жишээ нь, машин жолоодож болохгүй, гэртээ оройтож

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.