Хэрэглэгчдийнхээ хэтэвчнээс хулгай хийж ханадаггүй “Скайтел”-ын луйвар

2018/05/08
Share |
Хүмүүс:
Хэрэглэгчдийнхээ хэтэвчнээс хулгай хийж ханадаггүй “Скайтел”-ын луйвар

Ердөө л гарын таван хуруунд багтах цөөн тооны үүрэн телефоны оператор компаниас “Скайтел” бас ч гэж чамгүй олон хэрэглэгчтэй нь үнэн. Шинэлэг санаа, шилдэг технологийн гайхамшгаар үргэлж бэлэг барьдаг хэмээн худлаа итгүүлж, реклам сурталчилгаа хийх болон олон нийтэд хүргэхдээ харин ч нэг гар татдаггүй, тэд. Гэвч үйлчилгээнийх нь цар хүрээ өргөжиж, хэрэглэгчдийнх нь тоо нэмэгдэхийн хэрээр бусдын хэтэвч рүү өнгийж, хулгай хийж эхэлсэн булхайтай үйлдлүүд нь энэ хэрээр ихсэх болж. Наад захын жишээ ярья гэвэл зөндөө.

Жишээ 1: Одоогоос гурван жилийн өмнө 90-тэй дугаараа худалдаанд анх гаргасан “Скайтел”-ынхан урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээнийхээ шинэ дугаарыг урьдын адил “азтай”, “азгүй”-гээр нь ялгасан юмдаг. Хамгийн гол нь, мөнөөх “азгүй” дугааруудаас нь авах гэсэн хэрэглэгчид “Уучлаарай, энэ дугаарыг худалдахгүй” гэж гайхашруулжээ. Үйлчилгээний ажилтнууд өөр хоорондоо шивнэлдэж, тодорхой хариулт өгөхийг хүсээгүй нь тэрхүү шинэ дугаарт багтсан азын тоо гэж тухайн үед таамагласан юмдаг. Хэрэглэгчийн зүгээс интернэтээр захиалга өгч, “Скайтел”-ын төв салбарт өөрийн биеэр очиж захиалгаа баталгаажуулахад ямар нэг асуудал гараагүй боловч чухам юуны учир шинэ дугаараа авч чадахгүйд хүрсэн шалтгаанаа мэдэхийг хүсчээ. Улмаар тус компанийн зохион байгуулагчид хандсанаар мөнөөх дугаараа өөрийн болгож авсан ч аятайхан санагдсан хэдхэн тооны төлөө хэрэглэгчдийг хохироож, мөн луйвардаж авсан дугаараа өндөр үнээр дамлан зардаг үйлчилгээний ажилтнуудын булхайг мэдэж авсан гэдэг. Шунал ихэдвэл шулам болно гэдэгсэн, “Скайтел”-ынхаан.

 Жишээ 2: Хэл амтайхан авсан дараа төлбөрт үйлчилгээний шинэ дугаарын дуулиан ингээд дууссангүй. Үйлчилгээний төлбөр нь гурван сар дараалан 50 мянган төгрөгөөс дээш өртөгтэй гарсан тул шалгуулах гэтэл “Таны интернэт хэрэглээ хэтэрсэн байна” гэх хариу өгчээ. Хачирхалтай нь, тус хэрэглэгч шинэ дугаар авахдаа гар утсаа сольсон бөгөөд утсанд нь эвдрэл гарч, интернэт ашиглах боломжгүй хэдэн сарын нүүрийг үзсэн байж. Гэтэл огт ашиглаагүй интернэт үйлчилгээний төлбөр ийнхүү “автомат”-аар нэмэгдсэн гэдгийг мэдээд гар утасны тохиргоо, эвдрэл гэмтэл зэргийг “Скайтел”-ынханд үзүүлж, батлагдсаны дараа тэд уучлалт гуйгаад л өнгөрч. “Азаар” дараагийн саруудын төлбөр нь ярианы тарифаараа тооцогдсон байдаг.   

 Жишээ 3: Үүнтэй нэгэн ижил луйвар нь реклам сурталчилгаа. Олны танил хамтлаг, дуучин, загвар өмсөгч, жүжигчдийг хөлслөх дуртай “Скайтел”-аас нэгэн уралдаан зарлаж, “Камертон” хамтлагийг нүүр царайгаа болгож байлаа. Мөнөөх уралдаанд нь оролцож түрүүлсэн ялагчид бүтэн жилийн үйлчилгээний эрхтэй интернэт модемыг сүр дуулиан болгож өгсөн ч тэр нь ажиллагаагүй. Үйлчилгээний төвд хэд дахин очоод ч асуудлаа шийдэж чадаагүй хоцрохдоо “хөөрхий” ялагчийн шагнал нь “ялагдал” болсон тухай “Камертон”-чуудад албан ёсоор мэдэгдээд орхисон юм билээ. Ичих булчирхайгүй улс гэж ийм л байдаг биз.

Жишээ 4: Дараа төлбөрт үйлчилгээний шинэ дугаарт бэлэг болгож өгсөн урьдчилсан төлбөрт үйлчилгээний дугаар нь бас л асуудалтай. Саяхны нэг өдөр “Скайтел”-ын лавлах оператораас дата багц хэрхэн авч ашиглах талаар зөвлөгөө авсан хэрэглэгчийн халааснаас тэд бас л сэм суйлаад амжиж. Дансандаа 19 мянган төгрөгийн нэгжтэй байсан хэрэглэгчийн хувьд лавлах оператораас авсан зөвлөмжийн дагуу мессеж илгээн 2000 нэгжээр 48 цагийн хугацаатай 1GB дата эрх авчээ. Ингэхдээ тус оператороос “Дата дууссан үед дахин 2000 нэгжээрээ 1GB дата авч болох уу” гэж асуухад амыг нь дагуулан хариулахдаа өөр ямар нэгэн тайлбар огт хэлээгүй байна. Гэвч хэсэг хугацааны дараа өнөөх дата эрх нь дуусав уу, интернэтийн хурд эрс багассан тул дахин 2000 нэгжээр 1GB дата авах гэтэл “Таны дансан дахь үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэх хариу өгч. Учрыг лавлатал, лавлах оператор нь “Та youtube сайт руу нэвтэрсэн байна” гэж хариулаад л “бандан тас”. Үйлчилгээнийхээ талаар наад захын тайлбар, мэдээллийг өгөх ёстой лавлах оператор нь уг дата эрх нь дуусмагц хэрэглэгчийн дансны үлдэгдэл рүү ийнхүү “өнгийх” болно гэдгийг даанч нэг хэлээгүй юмсанж. Хулгайч шиг зүгээр л чив чимээгүй харж байгаад “хусч” орхисонтой ялгаа юун. Интернэт хэрэглээ нь хэдхэн цагаар тооцогдох хэмжээнд л хамаг нэгжийг нь юу ч үгүй хоосолж орхисон “Скайтел”-ынханд гомдол гаргахад “Эргээд холбогдоё” гэсэн хариу өгөөд хоёр хоног алга боллоо. Сүүлдээ бүр утсаа ч авахаа болиод, арайхийж холбогдтол “Таны утас руу дата хэрэглээ 90 хувьд хүрлээ” гэсэн мессеж явуулсан байна. Өөр яриад байх юмгүй” хэмээн хээвнэг хариулжээ. Явуулсан гээд байгаа мессеж нь ирээгүй тухай хэлтэл “Таны утас л “но”-той юм байлгүй” гэх маягийн.

Ийм л адгийн аргатай, арчаагүй ажилтнуудтай “Скайтел”-д ахин дахин луйвардуулах хэрэг байна уу гэмээр. Лавлах операторууд нь харилцаа муутай, асуудал гарвал хэдэн шат дамжлагаар дамнадаг нь мэдэгдэхгүй шахам алга болдог, гэнэ алдаж луйвардуулсан хэрэглэгчийнхээ санал хүсэлтийг юман чинээ тооцдоггүй, хулхи реклам шигээ хуурамч үйлчилгээтэй “Скайтел”-ынхан хэчнээн хүнийг хохироосон бол доо... “Алтан түнш” биш арга нь нарийссан луйварчид гэлтэй.

С.Цахиур



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin 3 n sariin erhtei kart ni 1 saraar orood bsan. Helsen chin yuch boloogui.
IP:103.212.117.40  2018-05-08 19:35:10
Dandar Busad operatoruudiin hiij bga har PR uu, harin ch Skytel nadaa taalagdaj bga. Mobi Uniteliin gomdoliig jagsaaval tanai site-iin bagtaamj duureh biz.
IP:202.131.225.150  2018-05-09 09:49:41
hereglegch tavij bgaa medeelel chin yg bodit uu? hudlaa medeelel tsatsahaa bolimooriin. Harin ch skyteliin data n busad operatoruudiig bodvol 10dahin hymd ym bnlee.
IP:202.55.180.58  2018-05-09 13:34:36
Скайтел боль Хэхэ, энэ сүүлийн хоёр коммент чинь харин Скайтелын ажилчид нь бичсэн юм биш үү. Хэн тэднийхийг хямд гэдэгт итгэх юм бэ. Гурван сарын эрхтэй карт нь хүртэл хулхи. 20 мянгын багцаа өнөөдөр 10 мянга болгож бууруулахад 5000 төгрөгөөр торгож байх жишээний. Ийм л луйварчид, бас захиалгаар коммент бичүүлдэг балиар газар.
IP:103.9.90.130  2018-05-09 17:16:12
Канад Бусад бүх оператор дугаар 6 сар хадгалдаг байхад танайх шууд устгаад зарсан байсан, үнэхээр муугийн муу үйлчилгээтэй
IP:73.2.64.251  2018-05-10 17:31:16
Com Jishee 4-g yag mobi adilhan heregjuulj bna lee!!!!!...
IP:202.179.27.10  2018-05-11 20:24:14
coogii nEree da5a avaxar yag ingedeg negj bagaaas asuuxar tani data duusaan bnatwged negjnees avchixdag yum nmal ni asuuj vzsen estoil ulaan luivarchid
IP:203.91.115.39  2018-05-14 13:29:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.