Төгсөлтийн баяраа тэмдэглэж явсан сурагчид осолд оржээ

2018/05/10
Share |
Хүмүүс:
Төгсөлтийн баяраа тэмдэглэж явсан сурагчид осолд оржээ

Өнгөрсөн амралтын өдөр 5-р ангийн сурагчид төгсөлтийн баяраа тэмдэглэж яваад ангиараа зам тээврийн осолд оржээ. Дархан-Уул аймгийн ЕБ-ын 15-р сургуулийн сурагчид ийн төгсөлтийн баяраа тэмдэглэн амралтад амраад буцаж явах замдаа осолд орсон бөгөөд 10 хүн аймгийн гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ. Тус автобусанд эцэг эх, сурагчид нийлсэн 45 хүн зорчиж явсан гэх бөгөөд жолоочийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн арван хүний долоо нь хүүхэд гурав нь том хүн ажээ. Сэхээн амьдруулах тасагт нэг хүүхэд дух ясны хугарал, цөмрөлттэй гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн аймгийг нэгдсэн эмнэлгийн эрхлэгч мэдээлжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тушаал гаргаж төгсөлтийн баярыг зөвхөн "эрдмийн баяр" болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг үүрэг болгосон. Тус аймгийн Урлагийн газрын дарга Р.Батжаргал тус ангийн сурагчид, эцэг эхчүүд сургуулийн удирдлага болон бусад холбогдох газар мэдэгдэлгүйгээр энэхүү үйлдлийг хийсэн тухай мэдээлжээ. Нийт оюутан сурагчид, эцэг эхчүүдийг амралт зугаалга зохион байгуулж, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг дахин анхааруулж байна. 

 

Image may contain: outdoor

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

 


 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин 5-р ангийн төгсөлт гэж ч юу байхав. Энэ бол зүгээр л завхрал дэг журам байхгүй толгой бөгс нь мэдэгдэхээ больсон цаг үе.
IP:124.158.111.6  2018-05-10 10:23:06
Sss 5rangi tugsdug bish angi devshdeg shuu dee. Eej aavni iim bayar hiihiig ni zuvshuuch bdag
IP:82.233.217.223  2018-05-10 17:35:34
зочин Махан толгойтой ээж.аавууд
IP:66.181.160.62  2018-05-10 19:50:07
Zochin Yu hiigeed 5 dugaar angi tugsuj baigaa huuhduudiig tugsultiin bayatene ter soliorch baidgiin be. Ene bolson boloogui honhnii bayar ene teriig bolih heregtei. Ih deed surguil, 10 jiliin honhnii bayar ene teriig bolih heregtei shdee.
IP:124.45.186.105  2018-05-10 23:30:02
ган Ангийн багшийн дэгэлсэн жүжигт гол дүр авах гэсэн эцэг эхчүүдийн мансуурсан үйлдлийн золиос нь хүүхдүүд боллоо.Энэ сургуулийн захирал, менежер, ангийн багш болон цагдаагийн алба хаагч нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Хариуцлагагүйн зуд гэдэг энэ шүү. Яамны сайд нь тушаал гаргасан биз дээ. Түүний биелэлт ийм л байна.
IP:183.81.171.3  2018-05-11 10:52:18
я энэ нэг балай баяр маяраа больвол таарна
IP:103.26.194.127  2018-05-11 14:09:45
zochin 5-р ангийн төгсөлтийн баярын амралтанд явж нийлж наргиж өнгөрөөдаг маш буруу гэж бодож байна. Энэ илүү ажил. 12-р анги бол өөр шүү дээ. Ер нь 5-р анги.цэцэрлэгий
IP:182.160.1.69  2018-05-11 19:44:08
togos yu yariad bgaan be.5-r angiin xvvxdvvd yaxaara amraltand yavj bayraa temdeglej bdgiin
IP:202.70.40.205  2018-05-16 08:43:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.