'Ажнай'-н Бат-эрдэнэ 1,2 тэрбум төгрөгийн татвар нуун дарагдуулжээ

2008/06/19
Share |
Хүмүүс: Бат-эрдэнэ | 
'Ажнай'-н Бат-эрдэнэ 1,2 тэрбум төгрөгийн татвар нуун дарагдуулжээ

УИХ-ын гишүүний зөөлөн суудалд тухалсан дөрвөн жилийнхээ турш хэлгүй дүмбэ оргиж суусан Д.Бат-эрдэнэ гишүүн Татварын тухай хууль хэлэлцэх үеэр гэнэт хэлд орсон нь цаанаа их учиртай аж. Түүний хувьцаа эзэмшдэг 'Тавантолгой транс' компани улсад нэг тэрбум гаруй төгрөгийн татварын өртэй байжээ. Тус компанийн эзэмшил газраас хятадууд 1 тонн коксжсон нүүрсийг 8000 төгрөгөөр худалдаж аваад, өдөр шөнөгүй 80 тоннын машинаар урагш нь зөөж, өөрийн зах зээлд 70-80ам.доллараар зарж, нэлээд ашиг олоод, багахан хэсгийг нь улсын төсөвт өгч, үлдсэнийг нь 'Тавантолгой транс' компанитай хуваагаад идчихдэг байжээ.

Энэ хэргийг өнгөрсөн оны сүүлээр Эрүүгийн цагдаагийнхан илрүүлж, тус компанийн гүйцэтгэх захирал Д.Дагвадоржийг Ганцхудагт хорьсон ч хэд хонуулаад л батлан даалтанд гаргачихсан. Түүнтэй хамтран бичиг баримт хуурамчаар үйлдэн, хилээр машин оруулсан тус компанийн ТУЗ-ийн дарга Ганчимэг нь Д.Бат-эрдэнийн эхнэр байсан бөгөөд хэргийн үеэр гэртээ бүгчихэж. Тиймээс цагдаагийнхан УИХ-ын гишүүний дархан эрхэд халдаж чадаагүй аж.

Автомашин нэг бүрийн үнэ нь 60 мянган ам.долларын үнэтэй байтал хилээр оруулахдаа нэг бүр нь 15-18 мянган ам долларын үнэтэй гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байжээ. Ингэснээр тэд энэхүү автомашины бизнесээрээ татвараас 1,2 тэрбум төгрөг нуун дарагдуулсан байна.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.