БНСУ-ын ЭСЯ-д 15 төрлийн хуурамч бичиг баримт бүртгэгджээ

2018/05/10
Share |
Хүмүүс:
БНСУ-ын ЭСЯ-д 15 төрлийн хуурамч бичиг баримт бүртгэгджээ

Манай улсын иргэд БНСУ-руу сурч, ажиллах цуваа үүсгээд чамгүй олон жилийг үдээд буй. Ахуй амьдралаа дээшлүүлэхээр тус улсыг зорихыг хүсэгчид хуурамч бичиг баримт үйлдэн тус улсын элчин сайдын яаманд виз мэдүүлдэг бөгөөд одоогийн байдлаар 15 төрлийн хуурамч бичиг баримт тус яаманд бүртгэгджээ. Хамгийн ихээр хуурамчаар үйлдэгддэг бичиг баримтуудын дунд төрийн байгууллагын бичиг баримтууд багтаж буй бөгөөд үүнд гэрлэлтийн лавлагаа, НД-ын лавлагаа, банканд таван сая байршуулсан гэрээ, оюутан хэмээн хуурамч бичиг баримт үйлдэх, ажлын газрын тодорхойлолт, урилга, дансны хуулга, гадны оронд зорчсон штамп зэрэг багтаж буй ажээ. Өнгөрсөн 4-р сард нийтдээ 400 орчим хуурамч бичиг баримт тус улсын ЭСЯ-д бүртгэгдсэн бөгөөд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн иргэдэд хамгийн багадаа нэг жил цаашлаад хугацаагүйгээр тус улсад виз мэдүүлэх эрхийг нь хааж байгаа ажээ. Харин хуурамч бичиг үйлдэж өгч буй иргэдийн виз мэдүүлэх эрхийг нь хугацаагүйгээр хааж байгаа бөгөөд ЭСЯ-д ямар нэгэн танил талаар дамжуулан виз гаргадаггүй болохоо мэдэгдэн иргэдийг худал мэдээлэлд автан эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулжээ. Хуурамчаар бичиг баримт үйлдэн виз мэдүүлж байгаа нь өөрөө хэд хэдэн сөрөг үр дагаварыг бий болгоод буй бөгөөд нийгмийн итгэлцэлийг алдагдуулж байгаа учраас ирж буй бичиг баримт бүрийг нэг бүрчлэн шалгаж байгаа нь визны хариу гаралтыг удаашруулах цаашлаад визны журамд өөрчлөлт орж чангатгах зэрэг сөрөг үр дагаварыг авчирч буйг мэдэгджээ. 

 

Image result for бнсу элчин сайдын яам

 

Related image

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Москва БратеевР¾ закладкР¸ ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в БарнаулРµ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Ð®Ð±Ð¸Ð»ÐµÐ¹Ð½Ñ ‹Ð¹ Москва Ð“Ð¾Ð»Ð¾Ð²Ð¸Ð½Ñ ÐºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Кокаин Супер КачествР° [Ecuador] ИнтересР½Ð¾Ðµ СовремеР½Ð½Ñ‹Ðµ строитеР»ÑŒÐ½Ñ‹Ðµ и отделочР½Ñ‹Ðµ материаР»Ñ‹ для дома Москва ÐÑÑ€Ð¾Ð¿Ð¾Ñ€Ñ ‚ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин в камнях Купить закладкР¸ LSD в Кинели Москва Бутово СеверноРµ купить LSD Купить Марки Пушкин Москва ИзмайлоР²Ð¾ ВосточнР¾Ðµ купить Гашиш [Soft Hash] Москва Ð‘Ð°ÑÐ¼Ð°Ð½Ð½Ñ ‹Ð¹ купить Cтимулят
IP:185.223.161.216  2018-09-02 05:45:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.