”Гонжиам” эмнэлэгт өвчтөн дээрээ туршилт хийдэг байсан уу?

2018/05/11
Share |
Хүмүүс:
”Гонжиам” эмнэлэгт өвчтөн дээрээ туршилт хийдэг байсан уу?

"Гүнданы дөрөвдүгээр эмнэлэг" буюу "Гонжиам" сэтгэцийн эмнэлэг нь Солонгосын хамгийн жихүүдэс төрөм газруудын нэгд зүй ёсоор бичигддэг. Тус эмнэлэг Өмнөд Солонгосын "Гуанжу" хотод байрладаг бөгөөд энэхүү эмнэлгийн талаар олон хачирхалтай цуу яриа нутгийн оршин суугчдын дунд тархсан байдаг ажээ. Учир битүүлгээр хаалгаа барьсан тус эмнэлгийн талаар үнэнд хамгийн ойр гэх яриа бол тус эмнэлгийн дарга бүсгүй өвчтөнүүд дээрээ хэрцгий туршилт хийдэг байсан нь мэдэгдсэнээр эмнэлгээ хаан АНУ-руу зугтан сураггүй болсон гэх яриа юм. Мөн тус эмнэлэгт өвчтөнүүд хэт олноороо үхэж байснаас үүдэн эмнэлэг хаалгаа барьсан, зовж шаналсан өвчтөнүүдийн сүнс эмнэлгийн тайван байдлыг алдагдуулах болсноос үүдэн эмнэлэг хаалгаа барьсан гэх ярианууд бий. Гэвч эдгээр ярианууд ердөө л таамаг төдий бөгөөд одоогийн байдлаар эмнэлгийн жинхэнэ нууцыг хэн ч олж чадаагүй байгаа аж.  Тус эмнэлэгт голдуу олон төрлийн шезофрин өвчтэй хүмүүс хэвтэн эмчлүүлдэг байсан бөгөөд амиа хорлохыг завдагчид ч олон байжээ. Адал явдалд дурлагчид тус эмнэлгийг зорих нь мэр сэр үзэгддэг бөгөөд нутгийн иргэд тус эмнэлэгт очихоор зам сурж буй хүмүүсийг төөрүүлэн өөр зам зааж өгөх тохиолдол их гардаг ажээ. Энэхүү эмнэлгийг жилдээ 1000 гаруй жуулчин болоод адал явдал хайгсад зорин очдог бөгөөд гадны хүн хүлээж авах тун дургүй газар аж.  Ингээд та бүхэнд тус эмнэлгийн бодит зургуудаас хүргэж байна. 

 

Image result for gonjiam psychiatric hospital movie

 

 

Image result for gonjiam psychiatric hospital movie

 

#wattpad #fanfiction

 

Related image

 

#wattpad #fanfiction

 

#wattpad #fanfiction

 

Image result for gonjiam psychiatric hospital movie

 

#wattpad #fanfiction

 

Related image

 

#wattpad #fanfiction

 

Related image

 

Image result for gonjiam psychiatric hospital movie

 

 




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.