Сувилагч нарын цалинг нэмэхэд юу саад болж байна вэ?

2018/05/11
Share |
Хүмүүс:
Сувилагч нарын цалинг нэмэхэд юу саад болж байна вэ?

Хоёроос гурван хүний ажлыг ганцаар хийж цурам ч хийх завгүй ард түмний эрүүл энхийг сахин хамгаалж байдаг сувилагчид ажил хаялт хийхээ зарлаад авсан. Ачаалал ихтэй ажилладаг ч сардаа 420-560 мянган төгрөгийн цалин авдаг тэдний цалинг 49 хүртэлх хувиар нэмэх боломжтой хэмээн үздэг ч одоог хүртэл нэмээгүй л байгаа. Үүнийг эсэргүүцсэн сувилагч нар ажил хаялт зарлаад авсан бөгөөд жагсаал хүртэл хийгээд авсан. Тэдэнтэй Эрүүл Мэндийн Сайд Сарангэрэл уулзахаас татгалзсан бөгөөд ЭМЯ-ны Төрийн Нарын бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Содномжамц сувилагч нарын шаардлагыг хүлээн авч уулзсан бөгөөд тэрээр "Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтарсан судалгаагаар 7-49 хүртэлх хувиар нэмэх боломжтой хэмээн үзсэн байгаа. Энэ ажлын хэсэгт бол ҮЭ-ийн хороо мөн эмнэлгүүдээс төлөөлөл оруулсан байгаа" хэмээсэн бөгөөд энэ ондоо багтааж нэмэхийн тулд төсвийн хуульд өөрчлөлт оруулж төсөвийн тодотгол хийх шаардлагатай. Нөгөө талаар засгийн газар ОУВС-тай ажиллаж буй учраас тэдний цалинг шууд нэмэх боломжгүй хэмээх тайлбарыг мөн өгчээ. Жилд сувилахуйн ухааны чиглэлээр төгсөж буй нийт оюутнуудын арав орчим хувь нь л мэргэжлээрээ ажилладаг бөгөөд мэргэжлээрээ ажилласан ч чөлөө авах, ажлаасаа гарах, ажлаа солих зэрэг үзэгдэл нэмэгдсэн бөгөөд энэ нь эргээд ачаалал ихсэх нэг шалтгаан болж буй ажээ. 

 

Image result for сувилагч нарын жагсаал

 

 


 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.