Мессежээр танилцсан залуучууддаа хүчирхийлүүлжээ

2018/05/12
Share |
Хүмүүс:
Мессежээр танилцсан залуучууддаа хүчирхийлүүлжээ

Залуусын дунд бие биетэйгээ цахим хэрэгслээр танилцан дотносох үзэгдэл бий болсоор удаж буй. Чухам хэнтэй танилцаж байгаагаа үл мэдэн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол ч цөөнгүй бий. Энэ сарын 5-ны өдөр иргэн О болон М нар мессежээр хэсэг залуустай танилцан уулзжээ. Бүсгүйчүүдийн хэлж буйгаар 5-6 залуу байсан гэх бөгөөд тэднийг бүлэглэн хүчирхийлж, дээрэмдсэн байна. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр болж өнгөрсөн тус хэрэг хэргийг шуурхай шалган илрүүлсэн бөгөөд тус залуус 14 удаагийн үйлдэлтэй 20-26 насны залуус тус хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ. Иймээс олон нийтийн хэрэгсэл болон интернет хэрэгслийг зөв зохистой хэрэглэж, гэмт хэргийг хохирогч болохгүй байхыг ЦЕГ-аас анхааруулсан байна. 

 

Image result for гэмт хэрэг

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.