Хүмүүс: |
Нэг хэсэг эхнэртээ хөөгдлөө хэмээн шуугиан дэгдээгээд авсан нэгэн бол загвар өмсөгч Чингүүн. "Их Засаг"-ийн Н.Ням-Осорын охин хөтлөгч Ундралтай дэр нэгтгэсэн тэрээр гэртээ орох гэж яваад эхнэрийнхээ гомдлоор цагдаад дуудагдсан бөгөөд "гэр бүлээ авч үлдэх санаатай бүтсэнгүй" хэмээж байсан удаатай. Ээж, аавынхаа гэрлүү явж буйгаа ч цахим хуудаснаа нийтлэн төрхөмдөө буцаж буйгаа зарлаад авсан тэрээр эхнэртэйгээ эргэн нийлжээ. Хайрт гэргийдээ өөрийн гараар тавилга урлаж өгсөн тухайгаа гайхуулаад авсан тэрээр энэхүү чадвараа ажил хэрэг болгохоор шийдэн "Star Kitchen" нэртэй тавилгын үйлдвэр нээжээ. Нээгээд удаагүй ч чамгүй олон захиалга аваад байгаа тэрээр "Хүннү" группээ удирдахаа болиод тавилгачин болохоор шийдэв үү, ямартай ч тавилгын үйлдвэртээ цаг заваа зарцуулан тун ч завгүй гүйх болжээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn