Жеки Чаныг төрмөгц нь эх барьж авсан эмчид нь зарах гэж байжээ

2018/05/15
Share |
Хүмүүс:
Жеки Чаныг төрмөгц нь эх барьж авсан эмчид нь зарах гэж байжээ

Тулаант киноны их мастер Жеки Чаныг мэдэхгүй хүн тун ч ховор. Хошин шогийн өнгө аястай хэрнээ тулаант кинонуудад тун чадварлаг дүр бүтээдэг тэрээр нийтдээ 17 орчим дэлгэцийн бүтээлд тоглосон байдаг ажээ. Тун ч ядуу тарчиг айлд мэндэлсэн түүнийг төрмөгц эцэг эх нь түүнийг эх барьж авсан Англи эмчид зарах гэж байсан тухай түүх бий. Түүний аав тагнуулч, ээж нь хар тамхины наймаачин байсан тухай баримт ч байдаг бөгөөд долоон настай байхад нь аав нь Австрали улсад цагаачлахаар явсан аж. Явахдаа хүүгээ Хятадын драмын академид оруулснаар түүний жүжигчин болох гараа эхэлжээ. Хийж буй ажилдаа чин сэтгэлээ зориулан хийдэг нь түүний олон үйлдлээс харагддаг. Бүхнийг өөрийн гараар нягт нямбай хийх дуртай тэрээр нэгхэн үзэгдлийн зураг авалт дээр хамгийн олон удаа дубльдсэн хүнээр тодорч Гиннесийн номонд бичигдсэн байдаг аж. Киноныхоо бүхий л зүйлсийг өөрөө хийх дуртай түүний музей Шанхайд байдаг бөгөөд биеийнхээ бүх ясыг дор хаяж нэг удаа хугалж байсан гэнэ. Тэрээр долоон хэлээр ярьж чаддаг бөгөөд 20 гаруй цомог бичүүлээд амжжээ. Хоёрхон төрлийн зүйлээс айдаг тэрээр хурц үзүүртэй зүйл болон олон хүний өмнө ярихаас ихэд айдаг ажээ. 

 

Image result for жаки чан

 

Image result for жаки чан

 

Image result for жаки чан

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Дэлхийд танигдсан мундаг, бас сайхан жүжигчин. Аз жаргал сайн сайхныг хүсье
IP:66.181.189.225  2018-05-15 22:58:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.