Дуучин Хулан хүүхдүүдээ ”дэлхийн од” болгохоор шийджээ

2018/05/16
Share |
Хүмүүс:
Дуучин Хулан хүүхдүүдээ ”дэлхийн од” болгохоор шийджээ

Монголдоо цөөхөнд тооцогдох жазз дуучдын нэг бол дуучин Хулан. Олон сайхан жүжгийн дуунууд амилуулж үзэгчдийн хүртээл болгосон байдаг тэрээр багадаа "дэлхийн од" болохыг мөрөөддөг байжээ. Чамгүй сайн зурчихдаг тэрээр мөн л зураач залууг амьдралын ханиараа сонгожээ. Хоёр хүүхэдтэй болсон тэрээр өөрийн биелүүлж чадаагүй хүсэл мөрөөдөл бүхнээ хүүхдүүдээрээ дамжуулан гүйцэлдүүлэхийг хүсдэг гэнэ. Том охиноо жоохон байхаас нь эхлээд л урлагтай тун ойрхон өсгөсөн бөгөөд түүний охин мөн л зурах, дуулах авьяастай аж.Тэрээр охиныхоо тухай "Би охиноо багаас маш их урлагтай ойрхон байлгах гээд л хаа ч явсан дагуулаад л явдаг байсан. Тийм болохоор бүр урлагт хайртай, амьд хөгжим, дуунд хайртай, жазз урлагт хүртэл аймар дуртай. Би охиныгоо ирээдүйд урлагт маш том тэсрэлт хийх зорилготойгоор тэрний төлөө тууштай явж чадах хүн гэж боддог. Миний нас мэдээж явж байгаа, тэгэхээр би мэдээж охиныхоо супер, номер нэг дэмжигч байна. Тэгээд хүүгээ ч гэсэн хүссэн мөрөөдлийнх нь төлөө аав, ээж хоёр нь ч гэсэн дэмжинэ, тэмцэнэ. Тэгэхээр хүчтэй байгаарай миний хүүхдүүд. Магадгүй дэлхийд гарах урлагийг магадгүй бий болгож магадгүй. Тийм болохоор аав, ээж хоёр нь тэрний төлөө дэмжинэ ээ гэж хэлмээр байна. Би дэлхийн од болохыг хүсдэг байсан. Өнөөдөр магадгүй тэр хэмжээнд хүрж чадаагүй болохоор би тэрийгээ хүүхдүүдээрээ хийлгэмээр байна" хэмээжээ. 

 

Image result for жазз хулан

 

Image result for дуучинхулан

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.